“Иргэдийн баяр-Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам өнөөдөр /2025.06.28/ Хүй долоон худагт зохион байгуулагдаж байгаа юм.
Уг наадмын хурдан морины уралдаан, хүчин бөхийн барилдааны үед цагдаагийн байгууллагаас нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулалт, унаач хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр 600 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.