“Хүрээ цам-Даншиг наадам 2025” арга хэмжээнд Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн хүүхэд, гэр бүлийн 30 нийгмийн ажилтан хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ үзүүлж байна.
Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээгээр дамжуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, нарших, төөрөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг 748 эцэг, эх, асран хамгаалагчдад хүргэж, 525 хүүхдэд утасны дугаартай хамгаалах бугуйвч зүүж өгч, эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн 5 хүүхдүүдийг ар гэрт нь хүргэн ажиллаж байна.