2025 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Санхүү мөнгөний алдагдалд оруулах шийдвэр гаргаж болох магадлалтай. Тодорхойгүй төлөвлөгөөг хойш нь тавь. Их эрч хүчтэй байх тул өөрийгөө олон хүнд сайнаар үнэлүүлнэ. Өөрийн санаа өөртөө зөв ч зарим үед зогсох цэгээ мэдрэх нь чухал шүү. Зарим үед түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө гэдэг зүйр үгийг санаж байхад илүүдэхгүй.
Үхэр: Өөртөө анхаарал хандуулах өдөр. Санамсаргүй тохиолдох явдалд сэтгэл хөөрлөөр хандахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Бэрхшээлийг даван туулсан харилцаандаа эргэлзэхгүй байгаа хүн хожно. Харин хайр дурлалын харилцаагаа хүндлэхгүй бол хурц зөрчил үүсэж магадгүй. Амьдралын тогтвортой үе ирэхэд л таны сэтгэл санаа тайван болно. Өөрийн алдаа дутагдлыг цагийг нь олж мэдэрч байх нь хамгийн чухал байна.
Ихэр: Эрүүл мэнд хямарч, өвчин тусах магадлалтай. Хэдийгээр хоолны дэглэм тогтмол барьж байгаа боловч та амттанаас татгалзаж чадахгүй байгаа бололтой. Эрүүл мэндээ хамгаалж зарим зүйлээс татгалзах тэвчээр гарга. Ажлын ачааллаа багасгаж өөртөө амралт олго. Өнгөрсөн бараан дурсамжаасаа хол бай. Мөнгө санхүүгийн асуудал дээр та энэ үед ухаалаг байх нь маш чухал.
Мэлхий: Энэ өдөр бусдад аз жаргал баяр баясал өгөхийг хичээх хэрэгтэй. Та хүсвэл ойр дотнын хүмүүстээ хамгийн сайн сайхан мөчийг бэлэглэж чадна. Гэр бүлийн асуудал ихээхэн цаг зав шаардах тул ажил хэргээ аль болох зохицуул. Зарим үед юу чухал болох, юуны төлөө яваа гэдгээ сайтар эргэцүүлэн бод. Өөрт эрхэм зүйлийн төлөө золиос гаргахаас бүү харамс.
Арслан: Гэр бүлдээ урьд өмнөхөөсөө ч илүү халамж анхаарал тавихаар хичээ. Дотнын хүнтэйгээ учраа ойлголцож, сайхан амрахад тохиромжтой өдөр. Энэ нь эрүүл мэнд болон ажлын эрч хүчинд сайнаар нөлөөлнө. Өнөөдөр түр зуурын шохоорохлоор хэлхээ холбоо бүү үүсгэ.
Охин: Урьдчилан тооцоогүй нөхцөл байдал, урилгагүй зочдын улмаас тухгүй өнгөрөх өдөр. Од эрхсийн тохиол таныг бүтээлч байж, өөрийгөө эрж олох үйлдэлд идэвхтэй байхыг хүсэж байна. Зарим өөрчлөлтийг хийх хэрэгтэй болох байх. Энэ үед шинэ зүйлийг олж харах тал дээр амаргүй байх ч бүү сандарч, яар.
Жинлүүр: Мөнгөний зарцуулалтаа сайн хянаж бай. Удаан хугацаагаар төлөвлөсөн зүйлээ хэт чармайн хийх хэрэггүй. Амьдралын урсгал зохих өөрчлөлтийг аяндаа оруулна. Мэдрэмжтэй, сайхан сэтгэлтэй байдал тань ойр дотнын хүмүүстээ их тус болно. Мөн ойр дотнын хүний зөвлөгөө дэмжлэг өөртөө илүү итгэлтэй болоход тань тус болно.
Хилэнц: Таны боловсрол мэдлэг болон хувийн амьдралд сэтгэл татам ирээдүй харагдана. Гэхдээ таны сэтгэл санаа тогтворгүй байх тул зарим зүйл хуурмаг байж болзошгүй. Эрүүл агаар салхинд гэр бүлтэйгээ гарахад сайн нөлөө үзүүлнэ. Өнөөдөр та эрүүл үзэл бодол болон оюун ухааны сэтгэх чадвараа ашиглан төвөгтэй эргэлзээтэй байдлаас гарч чадна.
Нум: Эрсдэлтэй, аз сорьсон үйлдэл бүү хий. Муу энергийн урсгал ойрхон байх магадлалтай. Өнөөдөр үр дүн нь тодорхойгүй үйл ажиллагаанд оролцохоос татгалз. Хурцадмал байгаа харилцааг эвлүүлэх хамгийн сайн арга нь та эхэлж санаачилга гаргах байна. Хэрвээ та бусдаас ямар нэгэн юм авахыг хүсвэл түүний хүссэнийг ч өгөхийг хичээ.
Матар: Гэр орондоо зориулан хэрэгцээтэй зүйлс худалдан авахад таатай. Энэ өдөр залуу хүмүүс олны өмнө гарч, өөрийгөө танилцуулахад тохиромжтой байна. Харин гэр бүлтэй хүмүүс хайртай хүнтэйгээ үл ойлголцолд хүрэх бололтой. Гэртээ засвар хийх, орчин нөхцөлөө сайжруулах зэрэг аж ахуйн асуудлаар санал зөрөлдөх магадлалтай.
Хумх: Энэ өдөр гэр бүлдээ анхаарал тавь. Хөл хөдөлгөөн ихтэй газар болон найр наадмаас хол бай. Ажил хэрэг явуулахад тааламжгүй. Биеийн эрүүл мэндэд таагүй нөлөө үзүүлэх мэдээ ирж магадгүй. Гэнэтийн хүчин зүйлээс үүдэлтэй саад тотгор гарах магадлал өндөр. Болгоомжтой байж, аюултай газруудаас хол бай.
Загас: Өөрийгөө нээж харуулах шинэ боломж таны өмнө нээгдэнэ. Энэ таны төрөлхийн сэргэлэн авхаалжтай талыг идэвхжүүлнэ. Мэдэхгүй чиглэлийн үйл ажиллагаанд оролцох болбол бүү эмээ. Өөрийгөө хөгжин дэвжүүлэх боломж гэж хар. Өнөөдөр ямар ч үйл явдлыг зөв үнэлэх чадвартай байна.