Dark Light
Нийгэм | 2025-06-28

АХЛАХ АХЛАГЧ Э.ДАВААЖАМЦ 88 ДАХЬ ӨДРӨӨ ГҮЙЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин цэрэгжлийн спортын мастер ахлах ахлагч Э.Даваажамц яг одоо Дундговь аймгийн Хулд суманд гүйж явна. Говьд нар шарж, хөрсөндөө 32 хэм хүртэл халуун байгаа ч 88 дахь өдрөө гүйж яваа түүний хувьд энэ нь асуудал биш болжээ.
Тэрээр Хулд суманд ирснээр 4500 км хүргэсэн бөгөөд ингэснээр туулах замынхаа 90 хувийг ардаа орхисон гэсэн үг. Өдгөө марафонч ахлах ахлагч Дундговь аймгийн нутаг дэвсгэрийг дамжин гүйж эх орныхоо өмнөд цэг буюу Өмнөговь аймгийн Орвог гашууны Бор толгой хүрснээр "Таван цэг" төсөл амжилттайгаар өндөрлөх юм. "Таван цэг"-ийнхэн 07 дугаар сарын 05-ны өдөр бариагаа гүйцэтгэж, 07 дугаар сарын 07-ны өдөр төслийн хаалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Ташрамд онцлоход Дундговь аймгийн Хулд сум нь 1923 онд байгуулагдсан, нутгийн хойд тал нь говирхог хээрийн, урд тал нь талын цөлөрхөг бүсэд багтдаг. Байгалийн үзэсгэлэнт Гоожинхой тээг, Цагаан суварга, Хэвтээ босоогийн агуй, Сэнжит хад зэрэг газар нь сумын нутаг болон зааг нутгуудад оршдог.
Дундговь аймгийнхаа Эрдэнэдалай, Луус, Өлзийт, Дэлгэрхангай, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумдтай хил залган оршдог юм.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02