Dark Light
Нийгэм | 2025-06-29

ХАЖУУ АЙЛ БОЛ МАНАЙХ ГЭДЭГ ЮУН ГУЯ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын 126 гишүүний хажуу хөршүүд нь ч, хуурай дотно дүү нар нь бүгдээрээ халдашгүй дархан эрхтэй юу? Өөрийнх нь өмчлөл эзэмшилд байхгүй, өөр айлын гэрийг нэгжихэд үсэрч гарч ирсэн нь юу гэдэг шиг юм боллоо. Хажуу айлыг нь нэгжихэд халдлаа шалгалаа гэж хавиар нэг зарлаж, өөрийгөө илчлээд өгчихлөө.

Амьтан бүхэн тэгш эрхтэй, гахай бүр илүү тэгш эрхтэй гэдэг шиг хуурай гахай дүү бас л илүү тэгш эрхтэй юу? Хамгийн сонирхолтой нь хажуу айлынх нь хананд С.Ганбаатарын халуун бүлээрээ авхуулсан зураг хөрөг өлгөөтэй байсан ч байж болзошгүй байна.

Хажуу айлын чинь хананд нь халуун бүлийн чинь зураг өлгөөтэй, хашаанд нь нохой чинь уяатай байж болох уу? Халаалт дулаантай, цэвэр бохиртой, орос байшин 32 саяын хямдхан тагз юм бол хамаг олноороо хаусанд амьдарч болох юм биш үү?

С.Ганбаатарын ахин дахин хэлснээр гэр хорооллынх шүү, гэр хорооллынх шүү гэхээрээ л улны хямдхан, угаасаа үнэгүй байдаг уу?

Гэхдээ гэр хорооллын хашаанд пүүжгээ биш 800 саяын Ж класс, Акуа биш 280 саяын Бээмбээ зогсож байх нь босоо заяатай ч байсан боломж магадлал бага юм.

УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх бол хажуу айлыг нь ч хамаардаг хавьташгүй хамгаалалт биш юм.

Хууль шүүхийн өмнө босоо, суугаа хүн бүхэн тэгш эрхтэй.

Бакалавр нь хуурамч мөртөө магистр нь жинхэнэ, банканд харуул хийх ёстой ч ахлах эдийн засагчаар ажиллаж явсан эсэх, өрөөлөөс нэхдэг үнэнээ өөртөө бол мартдаг эсэхээс үл хамааран тэгш эрхтэй.

Өөрөө унах машингүй, зусах байшингүй, уяатай нохойноос өөр мал хөрөнгөгүй үгээгүй ядуу ч эхнэр Б.Тунгалаг нь 10 гаруй компанитай.

С.Ганбаатар миний хань гэртээ хүүхдээ хараад суудаг гэж хэлээд нүүрсний сонсголоос бултсан ч эхнэрийнх нь “Болор-Аграмба” компани 7 жил нүүрс ухаж, хөрс хуулж, 22,8 тэрбумыг авсан.

Гэртээ суудаг эхнэрийнх компани Сайншандын соёл, спортын цогцолбор, 640 хүүхдийн сургууль тус бүрийн 5,8 тэрбум, Саранхөхөө театрын 7,8 тэрбумын барилга зэрэг олон тендерт босоогоороо шалгарсан.

Монголын төрийн тэргүүний сонгуульд 50 сая вон хандивласан солонгос хүнийг гэр орондоо дайлж цайлж, алга тосон мөнгийг нь авчхаад дараа нь эвлүүлэг монтаж гэж хэлсэн байсан ч хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй.

Хууль бус хандиваа хураалгачхаад сайн үйлсийн аянд өргөсөн ариун журамт явдал байсан гэж ярьдаг хүн ч хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй.

АТГ МҮЭХ-ны газраас га га-гаар нь зарсан завшсан байж болзошгүй хэрэг шалгагдаж байна.

Босоо Ганбааг МҮЭХ-ны Ерөнхийлөгчөөр сууж байхад энэ байгууллагын эзэмшлийнх нь 13,5 га газарт МДТОФ компани хороолол, зочид буудал, Union building оффис барьсан юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02