Dark Light
Нийгэм | 2025-06-29

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТДАА БҮДЭРСЭН БОЛОВСРОЛЫН САЙД, ДАРГА НАР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Боловсролын салбарын сайд дарга нар өөрсдөө ар араасаа шалгалтад унасаар байна. Боловсролын сайд П.Наранбаяр, Боловсролын үнэлгээний төвийн даргатайгаа цуг элсэлтийн ерөнхий шалгалтад уналаа. Баяд хүүхэд, буриад аялгаар гутлыг юу гэдгийг мэдэх, буриад хөвүүн баядаар яаж хэлдгийг нь таах зэрэг шалгалтыг өөрийг нь шалгаж байна. Эмэгтэй хүнийг үржлийн объект, үрийн сав мэт бурангуй үзэл ханхлуулсан “Ухаан чинь чамайг хатан болгоогүй, умай чинь чамайг хатан болгосон” гэх мэт даалгавартай шалгалт өөрөө шалгалтад ойчлоо. Дэлхийн SAT, IELTS шалгалтад өндөр оноо авсан хүүхдүүд дотоодын шалгалтаас уйлж гарч ирж байна.

Боловсролын үнэлгээний төвийн дарга Д.Гантуяагийн боловсрол, мэргэжил нь болохгүй байна.

ХҮН-аас дэвшээд сонгуульд ялагдсан, хүний хүн, хүний хүүхэн гэдгээс бусдаар боловсрол, мэргэжил нь тохирохгүй байна.

ХҮН нам ялсан юм шиг ялагдсан тул ялагдсан дэвшигч ялсан юм шиг дарга болсон байна.

Мобикомын маркетингийн ажилтан Монголын төрд өглөө босоод дарга болсон нь болохгүй юм болдгийн бодит жишээ болж байна.

Шалгалтын оноог хэн ч засахгүй гэж байсан ч 71 оноог 93 болгож наашаа цаашаа болгож байгаа юм байна.

Боловсролын салбарт болох юм болохгүй, болохгүй юм болоод байна. Багш нарыг төлөөлж АН-ын жагсаалтаар гишүүн болсон Ц.Мөнхтуяагийн нэр багш нарын жагсаалтад бол байхгүй байна.

Шалгалтын талаар шүүмжилсэн гишүүн өөрөө шалгалтад хоёр удаа унаж, хуурамч диплом өвөртлөөд хуралдаад байгаа юм байна.

Ц.Мөнхтуяа 1995 онд Дорнод их сургууль төгсөж, бага боловсролын багш мэргэжил эзэмшсэн гэж нам засаг, намтар түүхэндээ бичсэн боловч тухайн жилийн шалгалтын комиссын тогтоол, төгсөгчдийн нэрсийн жагсаалтад түүний нэрийг хайгаад олохгүй байна.

Дипломынх нь D200409438 дугаарыг хайхад Дорнод их сургууль биш МУИС, багш биш антропологи, археологийн төгсөгчийнхтэй давхцаж байна.

Ийнхүү бүлэгтээ ноогдох боловсролгүй гишүүдийн тоогоор АН 3 эмэгтэй, 3 эрэгтэйгээр тасархай тэргүүлж байна. Боловсролын сайд П.Наранбаяр нийт 1,2 тэрбум төгрөгийг 120 сургууль тус бүрд 10 саяар нь тарааж өгсөн. Арав, арван саяар 120 сургуульд тараасан мөнгө П.Наранбаярын олон жил ажилласан “Шинэ Монгол” сургуулийн үүсгэн байгуулагч, захирал Ж.Галбадрах ТББ-ын дансанд буцааж оруулсан байна.

Ганц гөлгийг 120 удаа төөрүүлсэн боловч ганцхан дансанд орж ирээд төөрсөөр төрөлдөө болсон нь авлига, ашиг сонирхол болоод байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02