Жигмэд, Тогмид хоёр жимсэнд хамт явлаа гэдэг шиг Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нар хар гэрт хавирга нийлэн, ханиндаа 9 хонохоор орлоо.
Цахим сүлжээний лайвчин Д.Мөнх-Эрдэнэ, цахим мөрийний бетчин Ж.Энхжаргалан үгийн муу, салаавчны томоор халз үзсэн.
Салаавчны тулаанд 23:21 харьцаагаар Д.Мөнх-Эрдэнэ нэмэлт цагт оноогоор ялсан боловч харилцан хууль дүрэм зөрчсөн Ж.Энхжаргаланг хамт шийтгэлээ.
Салаавчны тулаанчид салшгүй хамтдаа хар гэртээ ханилан суугаад хагацашгүй андууд болох уу?
МАН, АН хоёр хамтарсан засаг байгуулж байсан шиг МАН ба АН-ын лайвчин хэрүүлч, лайтай уруулч ана мана, ач тач үзэлцдэг биш андлан нөхөрлөдөг, бас нэг МАНАН болоод гарч ирэх үү?