Dark Light
Нийгэм | 2025-06-29

MONGOLZ: МЭРГЭЖЛИЙН ТАМИРЧИН БОЛОХОД МАШ ИХ ЗОЛИОС ХЭРЭГТЭЙ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
“Austin Major 2025” дэд байрыг эзэлсэн MongolZ баг мэдээлэл хийлээ. Өнөөдөр тэд фен клубийн уулзалтаа хийх юм. 
Thechno4k буюу М.Содбаяр: 2022 онд анхны major-тоо IHC багаараа Гарьдаа ах, Маараа ах бид гурав одоогийн үндсэн бүрэлдэхүүнээс орж байсан. Гурван жилийн өмнөөс өнөөдрийг хүртэл маш их зүйл болсон. Хожил хожигдол, дээшээ доошоо, магтаал урамшуулал гээд зөндөө зүйл байсан. Эцэст нь энэ жилийн Major-ын финалд гарч ирж чадсан. Бидний эцсийн зорилгод хүрч чадаагүй. Аварга болж чадсангүй. Цахим спорт сонирхож байгаа хүүхдүүддээ хэлэхэд мэргэжлийн тоглогч болоод явахад маш их золиос хэрэгтэй. маш их цаг орно, авьяас шаардана. Аз бас шаардана. Зөндөө зүйл шаарддаг болохоор хичээлээ сайн хийгээд хажуугаар нь сонирхоорой. Нэг зүйлээрээ тууштай яваарай.  
Blitz буюу Б.Гарьдмагнай: Өмнө нь хүмүүс нэг их таньдаггүй, мэддэггүй байсан. Гадуур явахад асуудалгүй байсан. одоо бол гадуур явалтгүй болсон байна лээ. 
Б.Аюуш буюу Mzinho: Төрсөн өдрөөрөө гэртээ амарч өнгөрөөсөн.  
Senzu буюу М.Азбаяр: Бага зэргийн ядралт авч байгаа ч гэсэн тэмцээн болохоор зүтгэсэн. Миний хувьд тэмцээн алгасахгүй оролцох нь чухал гэж боддог. Тэр үед өдөр нь таарсан л гэж бодож байна. Манай багийнхны хувьд сандрал бараг байгаагүй. Мөрөөдлийнхөө тайзан дээр гарсан болохоор миний хувьд бага зэргийн сандрал байсан. 
910 буюу Б.Өсөхбаяр: Нэг баг байж чадсан. Нэгнээ дэмжсэн.  
Тус багийн хувьд зуны амралт дуусгаад эхний тэмцээн нь Герман улсад болох аж. Тов нь албан ёсоор батлагдаагүй долдугаар сарын сүүл, наймдугаар сарын эхэр болох тухай мэдээлэлтэй байгаа юм.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02