УОК, ОБЕГ-аас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар идэвхтэй 10 ой хээрийн түймэр байна. Үүнээс тавыг нь унтрааж, тавыг нь цурамд оруулсан. Өчигдөр буюу 2025 оны зургадугаар сарын 28-ны өдөр 14 түймэр буюу 4 түймэр шинээр бүртгэгдсэн. Үүнээс 8 түймрийг бүрэн унтрааж, одоогоор тавыг нь унтраахаар ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Алтанбулаг сумдад гарсан түймрийг цурамд оруулсан. Одоогийн байдлаар Дархан-Уул аймгийн Хонгор сум, Төв аймгийн Мандал сум, Сэлэнгэ аймгийн Ерөө, Алтанбулаг сумд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна. 2025 он гарсаар улсын хэмжээнд 12 аймгийн 64 сум, гурван дүүрэгт нийт 142 удаа ой хээрийн түймэр гарсан. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 48.2 хувиар өссөн үзүүлэлт.