Dark Light
Нийгэм | 2025-06-29

ДАНШИГ: ИХ НАСНЫ МОРЬД УРАЛДЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам хоёр дахь өдрөө их насны морьдын уралдаанаар үргэлжилж байна. Их насны морьдын уралдаанд 163 хурдан хүлэг гарааны зурхайгаас эргэж Говь-Алтай аймгийн Цээл сумын Ч.Хаш-Эрдэнийн буган халтар түрүү магнайд хурдалж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Т.Амаржаргалын хул аман хүзүүдлээ.

Харин Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Б.Баярсайханы хээр зүсмийн саран дэвсгэртэй галтай загас тамгатай морь айргийн гуравт орж ирэв. Айргийн дөрөвт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ч.Ганцогтын халтар зүсмийн морь хурдалсан бол айргийн тавд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын У.Мөнхсүхийн хээр морь хурдалж, наадамчин олныг баясгалаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02