БИЛГИЙН ТООЛЛЫН 5 /2025.06.30/ ДАВАА ГАРАГ
ЗУНЫ ДУНД ХАР МОРЬ САРЫН ДӨРВӨН НОГООН ХАР МОРЬ ӨДӨР
- Үс засуулбал: Эд,мал арвижна
- Наран ургах, шингэх: 04.57-20.55
- Барилдлага: Үхэх
- Шүтэн барилдлага: Сансар
- Суудал: Төмөр
Аргын тооллын 6 сарын 30, Сумьяа гараг. Билгийн тооллын 5, Бага морь одтой, цагаан морь өдөр. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, тангаргаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Тэрсүүд өдөр.