Dark Light
Нийгэм | 2025-06-29

ОХИН: СОНИРХОЛТОЙ ТАНИЛТАЙ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Ажил хэрэгт эрч хүчтэй байх тул амжилтад хүрэх олон боломж танд олдоно. Таны гадаад төрх олон хүмүүсийг татах болно. Та өөрийн имижээ эергээр өөрчилбөл зүгээр байна. Зөрчил маргаан, өдөөн хатгалгад бүү авт. Үзэл бодлоо энгийн байдлаар хамгаал. Буруу, бүтэлгүй үйлдэл гаргасан бол ядарч залхана. Ийм үед сэтгэл санааны гутралд орохгүй байхыг хичээ.

Үхэр: Өнөөдөр чухал ажил хэрэгтээ анхаарал тавихад тохиромжтой. Холоос сонирхолтой мэдээлэл ирнэ. Үр хүүхдүүд эсвэл хайр сэтгэлтэй холбоотой асуудал толгой эргүүлнэ. Хайрын харилцаандаа бага зэрэг романтик адал явдлыг нэмснээр харилцаа холбоог бэхжүүлэхэд тусална. Энэ үед таатай уур амьсгалыг бусниулж мэдэх эмзэг асуудлыг хөндөхөөс татгалзаарай.

Ихэр: Өнөөдөр таалагддаг зан чанарыг агуулсан хүнтэйгээ уулзах болно. Гэхдээ анхаарал болгоомжтой бай. Учир нь өдрийн ихэнх үед таны амьдралын эрч хүч буурах хандлагатай байна. Дарамт ихтэй газарт байхын оронд эрүүл агаарт явган аялал хий. Амьдралдаа зарцуулж буй цагаа үргэлж мэдэрч, сайн хянах хэрэгтэй. Урьдчилан тооцоолж чадвал амьдрал тань тогтвортой байна.

Мэлхий: Мөнгөнд үрэлгэн байдлаа зогсоо. Хэрэв ямар нэг үнэтэй зүйл авах гэж байгаа бол энэ нь тийм ч зөв зүйл биш байна. Харшил үүсгэх орчин болон хоол хүнснээс зайлсхий. Мөн хоол боловсруулах системтэй холбоотой эрүүл мэндийн асуудал гарах магадлал байна. Илүү анхааралтай байх үе.

Арслан: Идэвх санаачилга хэтэрвэл буруудах өдөр. Өнөөдөр ажлаа солихоор шийдэж ч мэднэ. Хойш тавьсан ажлуудаа дуусгахыг хичээж, бодлогогүй цочир үйлдэл хийхгүй байсан нь дээр. Та зүгээр ажиглаж, сонсож сууснаар чухал зүйлийг олж мэдэж авах магадлалтай байна.

Охин: Сонирхолтой танилтай болно. Ажлын ахиц таны амьдралыг шинэ түвшинд аваачна. Амьдралын хэмнэлээ өөрчлөх юм бол ажлын байр сууриа өөр хүнд алдаж болзошгүй. Бодлогогүй алхам хийж болзошгүй. Аль болох биеэ барь. Анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Энэ үед олсон орлого тань хэрэгцээтэй зардлаас давах магадлалтай.

Жинлүүр: Сайн бэлдсэн гэж үзвэл шинэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх алхам хийгээрэй. Салбарынхаа нэр хүндтэй хүний зөвлөгөөг амьдралдаа тусгаж авах нь тус болно. Мэргэжлийн хандлагаа сайжруулах тал дээр илүү анхаар. Эрүүл амьдрах хэв маягийг хэвшил болгох хэрэгтэй байна. Тогтмол цагт хооллохгүй, хэт их өлсөх эсвэл цадах болон түргэн хоол хэрэглэх нь хожим эрүүл мэндэд эрсдэл бий болгох төлөвтэй байна.

Хилэнц: Хэт их завгүй байвал ойр дотнынхоо хүмүүсээ гомдооно. Эрч хүчний өсөлтөө ашиглан ер бусын үйл явдлуудыг бүтээх хэрэгтэй болно. Түншүүдтэй хийсэн ажил хэргийн уулзалт сайн амжилт олохгүй байх магадлалтай. Төсөл төлөвлөгөөгөө эргэн хар. Бусдын тавьсан сайхан санал бүр үр дүнтэй байхгүй бололтой.

Нум: Өнөөдөр өөрт таалагддаг зүйлээ хийхийг хичээ. Энэ өдөр эерэг хандлагууд зонхилж байна. Бусдад зааж зөвлөх дуртай хүмүүс зохион байгуулах чадвараа ашиглаж олон нийтийн үйл хэрэгт оролцох бололтой. Энэ нь таны урам зоригийг сэргээх болно. Аливаа үйл ажиллагаанд аль болох халуун дулаан уур амьсгал үүсгэхийг хичээ. Бизнес эрхлэгч хүмүүсийн үйл ажиллагаанд ахиц дэвшил гарна.

Матар: Сэтгэл хөдлөлөө сайн захирахгүй бол хөнгөмсөг бодлогогүй үйлдлээс зайлж чадахгүй. Дотоод айдас эргэлзээнээс сал. Ингэвэл та буруу зүйлээс өөрийн үзэл бодлоо хамгаалж чадна. Ажил хэргийн томилолт болон гэрээ хэлэлцээрүүд амжилттай болно.

Хумх: Чухал өөрчлөлт шинэчлэлтийг эхлэх цаг үе. Алс хол байгаа танилуудтайгаа холбогдон харилцах нь танд хожим ашиг тустай байх болно. Гэхдээ шинжлэх ухааны эсвэл уран бүтээлийн ажилдаа хөрөнгө оруулах ивээн тэтгэгч хайж байгаа бол худал амлалттай таарах магадлал өндөр байна. Ямар ч үед хууль бүү зөрч. Сэжиг бүхий хүмүүсээс зайлсхий. Аливаа зүйлд хэтэрхий яаруу ханддаг байдалтайгаа тэмц.

Загас: Таны тус дэмжлэг ойр дотнын хүмүүст тань хэрэг болж магадгүй. Таны нэр хүнд өсөж, албан тушаал ахих зорилго тань биелэх мэт санагдаж болох юм. Аливаа шийдвэрийг гаргахын өмнө үүссэн таагүй нөхцөл байдалд анхаарах хэрэгтэй болно. Бүх зүйл ил тод байх нь таны ирээдүйн төлөвлөгөөг бусниулж болзошгүй тул зарим чухал хэсгээ олон нийтэд бүү ил гарга.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02