Dark Light
Нийгэм | 2025-06-29

Ц.ГАНБАЯРЫН ХЭЭР ДААГА ТҮРҮҮ МАГНАЙ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол морьдын уралдаан даагаар өндөрлөдөг уламжлалтай. Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмын дааганы уралдаанд газар газрын шандаст 88 хурдан хүлэг бүртгүүлж, 77 даага гарааны зурхай руу хөдлөв. Ийнхүү даага насны уралдаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ц.Ганбаярын хээр даага түрүү магнай боллоо.

Мөн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Э.Түмэн-Одын хонгор халзан даага аман хүзүүнд давхив. Айргийн гуравт Төв аймгийн Жаргалант сумын Ч.Ганцогтын хонгор даага, айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Баяндалай сумын Ц.Өнөр-Эрдэнийн хонгор, айргийн тавд Ховд аймгийн Буянт сумын П.Энхбаярын зээрд тус тус хурдалж, хурдан морьдын уралдаан амжилттай болж өндөрлөсөн юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02