Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам-Даншиг наадам 2025" арга хэмжээнд 714 харваач цэц мэргэнээ сорьж, үндэсний сурын харвааны эрхий мэргэнүүд тодорлоо.
Эрэгтэй харваачдаас:
Тэргүүн байранд Ховд аймгийн Булган сумын уугуул, Монгол Улсын Даяар дуурсах мэргэн Лхамжавын Отгонбаяр;
Дэд байранд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул, аймгийн гарамгай харваач, спортын мастер Амартайван;
Гутгаар байранд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, сумын мэргэн, спортын мастер Бат-Эрдэнийн Мөнх-Эрдэнэ;
Дөрөвдүгээр байранд Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер Цэгмэдийн Ганхуяг;
Тавдугаар байранд Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул, Монгол Улсын мэргэн Сэнгийн Сүрэнжав;
Зургаадугаар байранд Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Спортын дэд мастер Жаргалсайханы Энхсаруул;
Долоодугаар байранд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер Түдэвжамцийн Эрболд;
Наймдугаар байранд Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул, аймгийн гарамгай харваач, спортын мастер Баасанжавын Загдзүсэм;
Есдүгээр байранд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул, спортын мастер Балжиннямын Батсайхан;
Аравдугаар байранд Багануур дүүргийн уугуул, аймгийн мэргэн, спортын мастер Жаргалсайханы Содномпил тус тус шалгарлаа.
Эмэгтэй харваачдаас:
Тэргүүн байранд Баян-Өлгий аймгийн Алтанцогц сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер Лувсанцэрэнгийн Мөнхзул;
Дэд байранд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул, Монгол Улсын Гоц харваач Оюунжавын Чинзүрх;
Гутгаар байранд Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, Монгол Улсын гарамгай харваач Чагнаадоржийн Гандаваа;
Дөрөвдүгээр байранд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, аймгийн гарамгай харваач, спортын мастер Нямлхагвын Базаррагчаа;
Тавдугаар байранд Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул, Аймгийн мэргэн, спортын мастер Дарханцогтын Ариундарь;
Зургаадугаар байранд Булган аймгийн Рашаант сумын уугуул, Аймгийн онч харваач Наваантуяагийн Банзрагч;
Долоодугаар байранд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, аймгийн онч харваач, спортын мастер Жамбалцэрэнгийн Нарангарав;
Наймдугаар байранд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, Монгол Улсын Даяар дуурсах мэргэн Бадам-Очирын Пунсалдулам;
Есдүгээр байранд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуул, Монгол Улсын мэргэн Лхагвасүрэнгийн Одсайхан;
Аравдугаар байранд Өвөрхангай аймгийн Богд сумын уугуул, аймгийн Гоц харваач Хэвэлхүүгийн Одсүрэн тус тус тодорсон юм.