Эрүүл мэндийн байгууллагаас хүүхдэдээ Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан эсэхийг шалгахыг зөвлөж байна.
E-Mongolia апп-аас хүүхдийнхээ 9, 2 насанд вакцин хийлгэсэн эсэхийг харах,
Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрээс (ягаан дэвтэр) шалгах,
Харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын бүртгэлээс шалгуулах,
Хэрэв таны хүүхэд Улаанбурхан, Гахай хавдар, Улаануудын эсрэг (УГУ) товлолт вакцины 1, 2 -р тундаа бүрэн хамрагдаагүй бол нөхөн дархлаажуулалтад яаралтай хамруулна уу.
Вакцин нь хүүхдийг Улаанбурхан аюултай өвчнөөс 97 хувийн үр дүнтэй хамгаалдаг. Хүүхдийнхээ дархлаажуулалтад хамрагдсан эсэхийг баталгаажуулах нь таны хамгийн чухал үүрэг юм.