УОК, ОБЕГ-аас ой хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэв.
УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү: 2025 оны зургадугаар сарын 25-30-ны өдрүүдэд Сэлэнгэ, Дорнод, Төв, Дархан-Уул, Булган аймгуудад нийт 22 удаагийн ой хээрийн гал түймэр бүртгэгдэж, 12 түймрийг бүрэн унтраалаа. Өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Дархан-Уул аймгийн Хонгор, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 2, Ерөө, Алтанбулаг сумдад 7 ой хээрийн түймрийг цурамд оруулсан. Төв аймгийн Эрдэнэ сум, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Алтанбулаг, Хүдэр сумдад гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймрийг унтраах ажиллагаанд онцгой байдлын байгууллагын 542 алба хаагч, 74 автомашин, 1 нисдэг тэрэг, зэвсэгт хүчний 1 нисдэг тэрэг, хил хамгаалах байгууллагын 14 алба хаагч, 2 автомашин, цагдаагийн байгууллагаас 10 алба хаагч, орон нутгийн иргэд, төрийн захиргааны байгууллага, тусгай хамгаалалтын газрын ажилтнууд мөн сайн дураараа нэгдсэн иргэдтэй хамтраад ой хээрийн түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна.