Dark Light
Нийгэм | 2025-06-30

ЗАГАСТАЙН ДАВААНД “ТЭЭВЭРЧИН ЗАЯА”-Г МӨНХӨЛЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан үе үеийн тээвэрчиддээ зориулан олон ажил арга хэмжээг зохион байгуулж байна. Тэр дундаа тээвэрчдийн яруу алдар, ажил хөдөлмөрийн олон жилийн үр бүтээлийг мөнхөлсөн нэгэн хөшөө сүндэрлэлээ.

Хангайн нурууны өндөр даваа Завхан аймгийн Загастайн даваанд “Тээвэрчин заяа” дууны хөшөөг босголоо.

Хөшөөг нээж олон нийтэд толилуулах ажлыг Автотээврийн 100 жилийн ойг зохион байгуулах комисс, “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ, Завхан аймгийн Автотээврийн төв хамтран зохион байгууллаа. Тээвэрчдийн бэлэг тэмдэг болсон уг хөшөөний нээлтэд Монгол Улсын Гавьяат тээвэрчин Н.Нямдаваа, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Ц.Содов, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Н.Дашцэрэн зэрэг хүндэт зочид, тээвэрчид оролцлоо.

Загастайн даваа нь олон жилийн турш жолооч тээвэрчдийн ур чадвар, шандас, тэвчээрийг шалгадаг даваа байсан бөгөөд баруун аймгуудаас төв болон төвөөс баруун чиглэсэн ачааны болон зорчигч тээвэр уг даваагаар зайлшгүй дамждаг байсан юм.

Хөшөөг бүтээн байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Монгол Улсын Гавьяат тээвэрчин н.Санжжав болон түүний үр хүүхэд, “Автотээврийн Тав” ХХК-ийн хамт олонд АТҮТ-өөс талархсанаа илэрхийлэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02