Dark Light
Нийгэм | 2025-06-30

11 САЯ ДОЛЛАРЫН МАРГААН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Олон овоот гоулд” ХХК-д холбогдох шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийн талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас (ШШГЕГ) албан ёсны тайлбар хийлээ. Учир нь олон нийтийн сүлжээнд ШШГЕГ-ын нэр бүхий албан тушаалтныг төрд хохирол учруулсан гэх үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл түгээж, хувь хүний нэр хүндэд халдсан тул байгууллагын зүгээс уг асуудалд хариу өгч, бодит мэдээллийг олон нийтэд хүргэж байна.

Хэргийг шалгах зорилгоор 2024 оны тавдугаар сарын 13-нд шинэчлэгдсэн, 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагджээ. Ажлын хэсэг байгуулагдсан шалтгаан нь 2024 оны есдүгээр сарын 24-нд “Зөв зүг” болон “Олон од гоулд” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан гомдол байв. Уг гомдлын дагуу баримт бичгийг нягтлан шалгаж, 03 тоот тогтоолыг гаргах үндэслэлтэй гэж үзсэн байна.

ШШГЕГ-ын дэд хурандаа Даваасүрэнгийн тайлбарласнаар, 03 тоот тогтоол нь холбогдох хууль, эрх зүйн зохицуулалт, хүчин төгөлдөр баримт бичгүүдэд үндэслэсэн болно. Тухайлбал, “Олон од гоулд” компаниас тодорхой хэмжээний төлбөрийг гаргуулж, банкны эрх хүлээн авагчдад олгох тухай 2016 онд Дээд шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн иргэний хэрэгт тулгуурлаж гүйцэтгэх ажиллагаа хэрэгжиж байгаа юм.

Уг шийдвэр нь Иргэний хуулийн 156, 175-р зүйл болон Ашигт малтмалын тухай хуулийн 52-р зүйлд үндэслэгдсэн ч тусгай зөвшөөрлийг шууд шилжүүлэх талаар заагаагүй. Төлбөр гаргуулах ажиллагаа нь зөвхөн шүүхийн шийдвэрийн дагуу, хуульд заасан дарааллаар буюу барьцааны зүйлийг битүүмжлэх, хураах, үнэлэх, улмаар албадан борлуулах байдлаар явагдах ёстой.

Гэтэл “Олон од гоулд” компанийн барьцааны тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас албан ёсоор шилжүүлээгүй байхад “Mineral Expertise” гэх охин компани хууль бусаар ашиглаж, олборлолт явуулсан нь зөрчил гэж үзжээ.

Ажлын хэсгийн дүгнэлтээр барьцааны зүйл болох тусгай зөвшөөрлийг зөвшөөрөлгүйгээр шилжүүлсэн нь бусад төлбөр авагчдын эрх ашгийг зөрчсөн тул Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч 2024 оны есдүгээр сарын 26-ны өдөр 03 тоот тогтоолыг гаргасан байна.

Тус тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хүрээнд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хянах, хуульд нийцүүлэх зорилготой бөгөөд хэн нэгэнд давуу байдал олгохгүй, бусдын эрх ашгийг хамгаалах чиглэлтэй гэж мэдэгдлээ.

Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш “Дархан Инержи” ХХК-ийн 4.3 тэрбум, Нийгмийн даатгалын байгууллагын 700 гаруй сая төгрөгийн шүүхийн шийдвэр биелүүлэгдсэн бөгөөд нийтдээ 5 гаруй тэрбум төгрөгийн төлбөрийг барагдуулсан байна.

Мөн “Зөв зүг” компаниас “Олон овоот гоулд” компанид 11 сая ам.долларын нэхэмжлэл гаргасан шүүхийн хэрэг шийдвэрлэгдэж, тусгай зөвшөөрлийг төлбөрт тооцон эвлэрэлд хүрсэн байдаг. Харин тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр байгаа тул Иргэний хуулийн 153-р зүйлийн хүрээнд барьцааны зүйл алдагдаагүй гэж үзэн уг хэрэг хэрэгсэхгүй болгосон байна.

“Олон овоот гоулд” компани хадгаламж банкны 2009 оны барьцааны гэрээний дагуу одоог хүртэл хүчин төгөлдөр барьцааны харилцаанд оршиж байгаа бөгөөд төлбөр гаргуулах ажиллагаа үргэлжилсээр байна.

Дэд хурандаа Даваасүрэн тайлбарлахдаа, компанийн гүйцэтгэх захирал А нь 2022 онд нас барсан бөгөөд 2024 оны есдүгээр сарын 27-нд хууль ёсны залгамжлагч нь тогтоогдсон. 03 тоот тогтоолын дагуу эрх хүлээн авагч тал шүүхэд гомдол гаргасан ч одоогоор эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Шүүхээс 03 тоот тогтоолын хэрэгжилтийг түр зогсоох захирамж гаргасан нь эцсийн шийдвэр биш гэдгийг онцолсон юм.

О.ХЭРЛЭН

Р.УУГАНБАЯР

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02