Dark Light
Нийгэм | 2025-06-30

“САНХҮҮ АВНА” ГЭЭД ОХИДЫГ ХУДАЛДААЛСАН НЬ ШҮҮХЭД ОЧЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Прокурорынхон сүүлийн долоо хоногт 830 гаруй эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Хамгийн ноцтой нь насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлсэн хэргийн тухай.

Иргэн О.П, Б.Э нар гэр оронгүй, санхүүгийн бололцоогүй охидыг орон байраар хангаж, интернетэд “санхүү авна” гэсэн утгатай зар тавьж, биеийг нь үнэлүүлж байсан нь тогтоогдсон. Шууд хэлэхэд охидыг ашиг олдог “бизнесийн хэрэгсэл” болгосон. Цаашлаад тэднийг хүчиндсэн, хүн худалдаалсан гэж Эрүүгийн хуулийн 12.1, 13.1 дүгээр зүйлээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Хэрэг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхэд очжээ. Энд охидын эрхийг зөрчсөн гэмт хэргийн хэргийг зүгээр нэг бэлгийн гэмт хэрэг биш, бүр хүн худалдаалах гэмт хэрэг гэж үзэн хариуцлага тооцож буй нь анхаарал татаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02