Dark Light
Нийгэм | 2025-06-30

ТАНГАРГААСАА УРВААД ТОНГОЙЖ СУУСАН ТӨРИЙНХӨН

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2025 оны зургаадугаар сарын 23-наас 27-ны хооронд прокурорын байгууллага 53 мянга гаруй хэрэгт хяналт тавьсан ч хамгийн тод томруун нь төрийн албан тушаалтнуудын хариуцлагагүй, авлига авсан, эрх мэдлээ урвуулсан үйлдлүүд байв.

Тухайлбал, “Зам тээврийн хөгжлийн төв”-д ажиллаж байсан нэгэн албан тушаалтан техникийн шаардлага хангаагүй, хэт ачаалалтай тээврийн хэрэгслийг саадгүй явуулахын тулд жолоочдоос хахууль авч байжээ.

Мөн гаалийн албанд ажиллаж байсан хүмүүс иргэдийн чингэлэгт ачсан бараанд биет шалгалт хийлгүй, баримтаар зөрүүтэй мэдээлэл бүрдүүлж, ашиг сонирхол үүсгэсэн хэрэгт холбогджээ.

Эдгээр хэргүүд нь Эрүүгийн хуулийн 22.1, 22.4, 22.5 дугаар зүйлд заасан "эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" болон "хахууль авах, өгөх" зэрэг үндэслэлээр шүүхэд шилжсэн байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02