Dark Light
Нийгэм | 2025-06-30

"МОНГОЛ КИНО ТӨСЛҮҮД"-Д ШАЛГАРСАН БҮТЭЭЛҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 “Хархорум” Олон улсын кино наадмын хүрээнд Монгол кино төслүүдийг танилцуулах үйл ажиллагаа "Чингис хаан" үндэсний музейд боллоо.

Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан олон улсын зах зээлд гаргах боломжтой, хамтын бүтээл хийх зорилготой энэхүү үйл ажиллагаанд урьдчилсан сонгон шалгаруулалтад 15 төсөл шалгарчээ. Тодруулбал, Л.Таванбаяр "Ааруу" УСК, Б.Анар "Охин тэнгэр" УСК, К.Дөлгөөнзул "The boy shaman" баримтат кино төсөл, П.Дэлгэрбаяр "Мөрч-2" ОАК зэрэг кино төслийн эхний хэсгийн уран бүтээлч 5 минутын хугацаанд англи хэлээр танилцуулга хийлээ. Тус үйл ажиллагааны шүүгчээр Кино наадмын уран бүтээл эрхэлсэн захирал Н.Цогтбаяр, Хархорум кино наадмын хөтөлбөр боловсруулагч Мариа Разакамболи, зохиолч, найруулагч Кристиано Бортоне, продюсер Микеланджело Масанкай, продюсер, Зуучлагч Тиен А Фам нар ажиллав. Тэд уран бүтээлчдэд цаашдын хөгжүүлэлт болон анхаарах зүйлс, төслийн өнгө төрх, олон улсад гарах боломж, кино наадмуудад оролцох талаар зөвлөмж өгөв.

Кино наадмын уран бүтээл эрхэлсэн захирал Н.Цогтбаяр ярихдаа, Олон улсын фестиваль нь дотроо төсөл шалгаруулах уралдааныг зарладаг. Манай улсад төслийн шалгаруулалт хаалттай байсан бол энэ жил анх удаа нээлттэй болж байна. Энэ нь уран бүтээлчдэд давуу тал болно гэдэгт итгэлтэй байна. Уран бүтээлч хоёр, гурван хүний өмнө ярьснаас илүү олон хүний өмнө яривал ярих чадвар нь дээшилнэ. Мөн бусад төслийг харж, өөрийн бүтээлтэй харьцуулах боломжтой. Хамгийн гол нь уран бүтээлчид олон улсын продюсеруудын өмнө кино төслөө танилцуулж, олон улсын зах зээлд гарах эхний алхмаа хийж байна” хэмээв.

Ташрамд дурдахад, шалгарсан тэргүүн болон онцлох төслүүдийг Бусаны кино наадам дахь “Asian contents film market” үйл ажиллагаанд оролцоход дэмжих аж.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02