2025 оны Зүүн Азийн бодлогын “Хиймэл оюунд суурилсан дээд боловсролын экосистемийг бүрдүүлэх нь” хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
Зүүн Ази дахь 2025 оны өндөр түвшний бодлогын яриа хэлэлцээ нь бүс нутгийн дээд боловсролд хиймэл оюун ухааны технологийг нэгтгэх ажлыг цаашид хөнгөвчлөх зорилготой бөгөөд ЮНЕСКО-гийн “Дээд боловсролын 2030 он хүртэлх замын зураглал: Хязгаарлалтыг давах-Дээд боловсролыг сэргээх шинэ арга замууд болон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт 4”-ийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой юм.
Unesco-Ichei төвийн инновац хариуцсан захирал Ли Жин хэлэхдээ, “Хиймэл оюуны технологи нь дээд боловсролд боловсролын салбарт хүч түрэн нэвтэрч эхэлсэн. Зүүн Азийн энэхүү технологийг боловсролын салбарт ашиглахдаа сайн талыг нь харуулахыг тооцохын зэрэгцээ саад бэрхшээлтэй талыг харж, шийдвэр гаргахад оролцуулах ёстой. Хувь хүний нууцлал, улс орны дата сефтийн асуудлыг хөндөж ярих нь зүйтэй. ЮНЕСКО нь хиймэл оюуны дээд боловсролын салбарт хэрхэн нутагшуулах талаар эмх цэгцтэй цогц, бодлогын үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээрээс хамгийн шилдэг туршлага нь Шинжаанд байршилтай олон улсын дээд боловсролын инновацын төв нь хиймэл оюун ухааныг дээд боловсролын салбарт нутагшуулах үйл ажиллагааг нарийн зохион байгуулалттай хийж байна. Богино хэмжээний сертификаттай онлайн сургалтаар дамжуулан дээд боловсролын салбарт хүний нөөцийн хиймэл оюуныг чадвартай болгож хөгжүүлэх ажлыг эхлүүлж, 120 их, дээд сургуулийн төлөөлөл, Азийн бүсийн орнуудын багш нарыг сургаад байна. Хиймэл оюуныг чадавхыг бэхжүүлэхэд хамгийн үр дүнтэй, үйл ажиллагааг хийж байна” гэв.
Бүс нутгийн олон улсын байгууллагууд, эрдэмтэд, салбарын мэргэжилтнүүд, аж ахуйн нэгжүүд AI технологийн орон нутгийн дээд боловсролын системд авчирч буй боломж, сорилтуудыг хамтдаа судалж, тодорхой хэрэгцээ, сорилтод дүн шинжилгээ хийж, дээд боловсролд хиймэл оюун ухааныг ашиглах ирээдүйтэй боломжуудыг харуулах зорилготой ажээ. Энэхүү үйл ажиллагаа нь салбар, эрдэм шинжилгээ, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх гүүр болохыг албаныхан онцоллоо.