Дорноговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс нутгийн баруун хэсэг Мандах сумын орчимд үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажлыг гүйцэтгэжээ. Ингэснээр 27-нд зарим газраар түр зуурын бороо орсон байна. Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан мэдээллээс үзэхэд зургаадугаар сарыг дуустал Дорноговийн нутгаар хэт халуун өдрүүд үргэлжилж буй бөгөөд нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орсон байна.
Ташрамд, өнгөрсөн хавар Дорноговийн нийт нутгаар бороо, цас орж ургамал ногоо ургаж зуншлага сайхан болох нөхцөл бүрдсэн ч цаг агаарын хэт халалт, хуурайшилтаас үүдэж газар гандах нөхцөл бүрдээд байна.