Dark Light
Нийгэм | 2025-06-30

НАРХАН ХОТХОНООС "HOME PLAZA" ХҮРТЭЛ ЯВГАН ЗАМЫГ ӨРГӨТГӨНӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан тус байршилд ажиллалаа.

Энэ оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчлэх ажлыг үе шаттай хийж буй. Өмнө нь Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэмд явган хүний замын өргөн хамгийн багадаа нэг метр байна гэж заасан нь хоёр ба түүнээс дээш хүн зэрэг зорчиход хүндрэлтэй байв. Харин цаашид явган хүний замыг хамгийн багадаа хоёр метр өргөнтэй болгон шинэчлэх стандартыг нэвтрүүлсэн. 

Мөн орон сууцны нэг давхарт үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд барилга руу нэвтрэх шатаа явган хүний зам дээр барьдаг асуудал газар авсан. Ингээд ч болоогүй хотхон руу нэвтрэх хашаа, хаалт нь явган хүн зорчиход хүндрэлтэйгээс гадна түгжрэлд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Иймээс эдгээр зөрчлийг арилгахаар нийслэлийн Хяналт шалгалтын газраас хяналт шалгалтын ажлыг эхлүүлж, хугацаатай мэдэгдлийг хүргүүлэхээр боллоо. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02