Хүүхдээ улаанбурхан өвчний дархлаажуулалтад хамрагдсан эсэхийг дараах байдлаар шалгах боломжтой.
- E-Mongolia апп-аас хүүхдийнхээ 9, 2 насанд вакцин хийлгэсэн эсэхийг харах
- Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрээс (ягаан дэвтэр) шалгах
- Харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын бүртгэлээс шалгуулах
Хэрэв таны хүүхэд улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг (УГУ) товлолт вакцины 1, 2 -р тундаа бүрэн хамрагдаагүй бол нөхөн дархлаажуулалтад яаралтай хамруулна уу.
Вакцин нь хүүхдийг улаанбурхан өвчнөөс 97%-ийн үр дүнтэй хамгаалдаг. Хүүхдийнхээ дархлаажуулалтад хамрагдсан эсэхийг баталгаажуулах нь таны хамгийн чухал үүрэг юм.