Dark Light
Нийгэм | 2025-06-30

ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ХОЁР ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2025.06.30/-ийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцлээ. Олон улсын парламентын өдрийг угтан зохион байгуулсан "Нэгдсэн Үндэсний Байгууллагын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь" хэлэлцүүлгийн талаар мэдээлэл сонсжээ. Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон "Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв. Тогтоол батлагдсанаар улсын төсвийн 2024 оны орлого, зарлага, ашиг, алдагдлын хэмжээг албан ёсоор баталгаажуулах боломж бүрдэх аж. 

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийжээ. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 9 гишүүний өргөн барьсан Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа. Хууль батлагдсанаар спортын салбарт онцгой амжилт гаргах боломжтой гадаадын иргэдийг харьяат болгож, энэ нь Монгол Улсын иргэдийн спортод хандах хандлагыг сайжруулан, залуучуудын дунд идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжихэд эерэг нөлөө үзүүлэхээс гадна үндэсний бахархал, эв нэгдлийг нэмэгдүүлэх ач холбогдолтойг хууль санаачлагч онцлов.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02