Dark Light
Нийгэм | 2025-06-30

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ҮЗЛЭГ ХИЙСЭН СОЛОНГОС ИРГЭДИЙГ АЛБАДАН ГАРГАЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрээр Монгол Улсад 90 хүртэл хоногийн хугацаагаар жуулчлах БНСУ-ын иргэдийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөлсөн. Энэ нь зөвхөн жуулчлах, аялж амрах зориулалтаар олгож буй визийн хөнгөлөлттэй нөхцөл бөгөөд уг нөхцөлөөр визгүй зорчиж буй гадаадын иргэн нь хууль бусаар хөдөлмөр эрхлэх, эмчилгээ, оношилгоо, гоо сайхан, мэс ажилбар хийх зэргээр ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах нь хуулиар хориотой.

Сүүлийн үед БНСУ-ын иргэд Монгол Улсад визгүй зорчих нөхцөлийн дагуу визгүй орж ирээд төлбөртэй үзлэг, оношилгоо хийх, эрүүл мэндийн үйл ажиллагаа эрхлэх зэргээр хууль тогтоомж зөрчиж, зөрчлийн тоо нэмэгдэж байна. Тухайлбал, Энэ оны эхний таван сарын байдлаар БНСУ-ын 80 иргэн зөрчилд холбогдож, 15 иргэн албадан гаргасан байна.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д зааснаар гадаадын иргэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан бол Монгол Улсаас албадан гаргах үндэслэл болдог. Иймд Монгол Улсад аяллын зорилгоор зорчиж буй гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд аяллын визийг зорилгын дагуу ашиглах, мөн дээрх төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг давтан гаргахгүй байхыг ГИХГ-аас зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02