Dark Light
Нийгэм | 2025-06-30

ХОНЬ: ЭРГЭН ТОЙРОНД ОЛОН ҮЙЛ ЯВДАЛ ДАВХЦАХ БОЛОЛТОЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны долдугаар сарын 1-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Эргэн тойронд олон үйл явдал давхцах бололтой. Тайвширч, амьдралыг энгийн хялбараар харахыг хичээ. Хууль дүрмийг зөрчих хэрэггүй. Таны эрч хүч, эелдэг байдал хүмүүсийг татна. Гэхдээ хүмүүсийн зан авир амархан өөрчлөгдөх болно. Юу болохыг өнөөдөр хэн ч мэдэхгүй байж болох ч бүх зүйл сайхан болно гэдэгт итгэ.
 
Үхэр: Хувийн амьдралд бэрхшээл үүсэж магадгүй. Зөрүүд зан тань эргэн тойрны хүмүүсийг уур уцаартай, тайван бус болгоно. Бусдад өөрийн бүтэлгүйтэл, алдааг бүү нялзаа. Бусдыг алдааг шүүн хэлэлцэх нь таны хувьд зохимжгүй өдөр. Асуудлыг хүндрүүлж өөртөө төвөг тарилгүй, төлөв даруу бай.
 
Ихэр: Материаллаг байдал гадна өнгөн дээрээ сайхан ч нэр төртэй амьдрахыг илүүд үз. Тансаг хэрэглээ, аюулгүй байдлаасаа сэтгэл ханамж авах хүсэл төрнө. Өөрийн бие махбод болон оюун санааны үнэт зүйлсээ дахин цэгнэ. Хэрэгцээгүй хэрэглээ болон харилцаа холбооноосоо сал. Мөнгө танд мөрөөдлөө биелүүлэхэд тусалж болох ч аз жаргалын хэмжүүр байх ёсгүй.
 
Мэлхий: Хүндрэлтэй асуудлыг шийдэхээ бүү хойшлуул. Тайван байдлаа хадгалан саад бэрхшээлийг даван туул. Хуучны сайн танилтайгаа уулзана. Хортой зуршлаас хол бай. Таны санаа бодит ажил болох боломж олно. Дотнын сайн найзууд чинь таны ажилд тусална.
 
Арслан: Ажил хэрэгч хүмүүс санхүүгийн боломж олж харах болно. Өөрийн ойр дотнын хүмүүстэй муудалцахаас зайлсхий. Хэрүүл маргаанаас болж эрч хүч болон биеийн дархлаа суларч байгааг та мэдэрнэ. Эрч хүчээ гамнаж чадвал зорилгодоо хүрэхэд хялбар байх болно. Эрүүл мэндээ хамгаалж эрүүл хүнс, нэмэлт витамин хэрэглэ.
 
Охин: Энэ өдөр илэн далангүй яриа өрнүүлж асуудлаа шийд. Таны үйл хөдлөл, анхаарал төвлөрөл сайнгүй байх тул энгийн ажил хэргээр оролдож, эрүүл мэндээ бэхжүүлэхэд анхаарал тавихыг зөвлөж байна. Сайн ойлголцдоггүй хүмүүстэй харилцахаас зайлсхий. Эрч хүч буурснаас бие махбод сульдан, хууч өвчин сэдэрч магадгүй.
 
Жинлүүр: Арга заль муу арга нь сайн юманд хүрэхгүй гэдгийг эртхэн мэдэх хэрэгтэй. Харин ажил хэрэгт зарчимч байдал илүү чухал байна. Шинийг эрэлхийлж, өөрчлөлтийг турших зоригтой хүмүүс хэрэгтэй газар, хэрэгтэй цагтаа өөрийн авьяас чадварыг харуулах үе. Бусдыг ялгаж харьцахаас зайлсхий.
 
Хилэнц: Энэ долоо хоногийн ажлын төлөвлөгөөг дагаж мөрдөх арга барилаа боловсруул. Учир нь таныг чухал ажил хүлээж байна. Гэхдээ хэт улайралгүй, сайн амрах талаар бодоорой. Эрүүл агаарт гарч сайхан тайвшир. Биеэ эрүүлжүүлэх дасгал хөдөлгөөн хийгээрэй. Хайр дурлалын харилцаа ойлгомжгүй ээдрээтэй байх магадлалтай. Хэт төгс харилцааны эрэлд сэтгэлээ чилээгээд хэрэггүй.
 
Нум: Хурааж хуримтлагдсан сөрөг энерги, алжаал ядаргааг тайлах арга замыг эрж хайна. Эргэн тойронд чинь шударга бус зүйл байгаад сэтгэл шаналж болзошгүй. Бие болон сэтгэлийн хүчээр хувь тавилангийн цохилтыг давж гарна. Зарим үед сүм хийдээр орж, залбирал хийх хэрэгтэй байх. Өнөөдөр олон хүн сонголт хийх асуудалтай тулгарах болно.
 
Матар: Амьдралын хэт идэвхтэй хэв маяг бүү баримтал. Хайрын харьцаанд тааламжтай ч сэтгэлийн хөөрөл ихтэй байна. Танд таалагдаж буй хүн тань хүсэн хүлээсэн амьдралд зохицохгүй санагдаж магадгүй. Ганц бие хүмүүс хайрлаж дурлах хүсэл их байвч сэтгэлд хүрсэн харилцаагаа хайсаар байх бололтой.
 
Хумх: Хамтын үйл ажиллагаанд өөрийн давуу байдлаа мэдрүүлж чадна. Өөрийн эрч хүчинд бүү эргэлз. Үзэл бодолдоо итгэлтэй бай. Шинэ сонирхолтой зүйлтэй учирч баяр хөөр дүүрэн байна. Амьдралын үнэ цэнэ юунд оршдогийг мэдэрч аз жаргал амсана. Залуу хүмүүс өөрийн сэтгэлийг татсан хүнээсээ сайхан үг сонсоно.
 
Загас: Аливаа ажил хэрэгт түншүүдийнхээ байр суурийг зөв ойлгох нь чухал үе. Бүтэх эсэх нь тодорхойгүй чухал ажлыг нухацтай судалж байж шийдвэр гарга. Жирийн үед жижиг сажиг байдаг зүйлс ч өнөөдөр таны ажлын үр дүнд багагүй нөлөөлнө. Ойр дотнын хүмүүсийн сэтгэл санааны болон материаллаг талын тусламж ихээхэн хэрэг болно. Ганц бие хүмүүсийн хувьд сонголт хийх нь томхон сорилт байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02