Dark Light
Нийгэм | 2025-06-30

Ч.ТӨГСДЭЛГЭР: АВЛИГА АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЗҮЙЛ БАЙХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл өнөөдөр цахим орчинд тархсан. Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр тухайн асуудлаар өөрийнхөө цахим хуудаст дараах мэдэгдлийг нийтэлжээ. Тэрбээр: 
 
Хариуцлагатай албан тушаалд ажиллаж байгаа, нийслэл Улаанбаатар хотоо хөгжүүлэх гэсэн залуучуудыг “ХАРЛУУЛАХ” мэдээ их явж байна. Нийслэл Улаанбаатар хотод баригдаж байгаа барилгууд дээр өргөдөл гомдол иргэдээс их ирдэг.  Хот байгуулалт, хотын стандартын газрын үйл ажиллагааг хууль эрх зүйн байгууллагуудаар хянан шийддэг тохиолдол их байдаг.  Зарим аж ахуй нэгж, иргэн ямар ч зөвшөөрөлгүй барилга барьж,  дуртай газраа хашаалж байна. Тэдний дунд томоохон нэртэй компаниуд ч бий. Эдгээр зөрчлүүдийг арилгаад л явж байна. Зөрчилтэй ААН-ээс ч зарим үед харлуулж, зураг бичлэгийн доор элдэвлэж л байдаг. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүнийг гүтгэж, яг ижилхэн үг үсэгтэй мэдээг зориуд тараахыг тэвчихгүй ээ. 
 
Миний бие ажил авснаас хойш хууль, дүрэм журамд нийцүүлэн ёс зүйтэй ажиллаж байна.  Үнэн мөнийг хуулийн байгууллага тогтоох биз ээ. Тиймээс ийм худал мэдээлэл түгээхээ зогсоохыг хүсье" гэлээ. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02