Dark Light
Нийгэм | 2025-06-30

НААДМЫН НЭЭЛТИЙН БЭЛТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам тус яамны холбогдох газрын дарга нар, харьяа соёлын байгууллагуудын удирдлагууд болон уран бүтээлчдийн төлөөллүүд өнөөдөр хуралдлаа.
 
Тус хурлаар:
 
- "Мөнхөд гэрэлтэх Монгол” Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа
- “Алтан соёмбын эгшиглэн” төрийн хүндэтгэлийн тоглолт
- “Дээлтэй Монгол” үндэсний хувцасны өдөрлөг
- “Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэн
- “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээний ерөнхий агуулга, найруулга, оролцох уран бүтээлчдийн бүрэлдэхүүн, тайзны хувцас хэрэгсэл, техник тоног төхөөрөмж болоод үндэсний өв соёлыг орчин үеийн чиг хандлагатай хэрхэн уялдуулж байгаа талаар хэлэлцлээ.
 
Хурлын төгсгөлд соёл, урлагийн салбарын уялдаа холбоог сайжруулах, бэлтгэл ажлын үе шат, цагийн хуваарийг нарийвчлан тодорхойлох, хариуцсан багуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргав.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02