Dark Light
Нийгэм | 2025-07-01

ДОЛДУГААР САРЫН 12 ОРДЫН ЗУРХАЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 долдугаар сарын 12 ордын зурхайг танилцуулж байна. 
Хонь: Энэ сарын эхээр эргэн тойронд олон үйл явдал давхцах бололтой. Таны эрч хүч, эелдэг байдал хүмүүсийг татна. Хариуцлагатай, бүтээлч хандлагатай хүмүүс нэр хүндээ бэхжүүлж, удирдлагатайгаа харьцаагаа сайжруулна. Санхүүгийн байдлаа дээшлүүлж чадна. Зарим үл ойлголцол, жижиг сажиг хэрүүл маргаанаас том зөрчил, тэмцэл үүсэж магадгүй. Хууль дүрмийг зөрчих хэрэггүй. Хэрэгцээгүй зүйлд их мөнгө бүү үр. Бие сульдаж дархлаа буурах тул элдэв өвчнөөс сэргийлэн эрдэс бодис ихтэй шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэ. Чухал гэж бодож байсан ажил хэргээ ч хойш тавин эрүүл мэндээ анхаар. Биеэ эмчлэх, сувилахад цаг зав гарга. Сарын дунд үед хөрөнгө санхүүгийн асуудал гарах магадлалтай. Хүлээцтэй байдлаар асуудлыг шийдсэнээр ойр дотнын хүмүүстэйгээ зөрчилдөхөөс зайлсхийнэ. Мэргэжлийн үйл ажиллагаа олны анхаарлын төвд байна. Аливаа харилцаа, гэрээ хэлцэл зэрэг нь маш их ачаалал шаардаж байна. Аливаа харилцаанд та бусдаас тусламж гуйх болон ямар нэгэн санал тавих байдлаар оролцвол хүлээн зөвшөөрөгдөх магадлал их байна. Олдсон боломжийг ашиглан үйл ажиллагааны хүрээгээ тэлэх хэрэгтэй. Энэ сарын сүүлээр худал хуурмаг мэдээллээс болж бусдад бүтэшгүй амлалт өгөх магадлалтай. Таны зүтгэлийг зохих ёсоор үнэлэхгүй байгаа мэт мэдрэмж төрнө. Асуудлаа шийдэхийг хүсэж байвал нэгэн хэвийн амьдралын хэв маягаа өөрчил. Гаднын нөлөө, улс төрийн өнгө аяс таны амьдралд нөлөөлнө. Ашиг сонирхол, үзэл бодлын зөрчил, томоохон маргаан үүсэж болзошгүй. Гэхдээ удахгүй байдал амар тайван болж зөв арга зам олдоно. Сайн өөрчлөлтийг хийхдээ эргэлзэх хэрэггүй. Зөв зөвлөгөөг дагавал та хорт зуршлаасаа салах эрч хүч олж авах болно. Сайхан үйл явдал тохиож залуу хосуудын амьдралыг гэрэлтүүлж, романтик байдал нэмэгдэнэ. Санаа нийлдэг хүмүүс болон найз нөхөдтэйгөө хамтарч зуныг зугаатай өнгөрөөж болно.
 
Үхэр: Энэ сарын эхээр дуусаагүй ажил хэргээс болж зарим хүмүүстэй харилцаа муудаж магадгүй. Харилцан ойлголцолд хүрэхийн тулд багагүй цаг гаргах шаардлага үүснэ. Нөөц бололцоогоо дээд зэргээр ашиглаж байж амжилтад хүрнэ. Оюун санааны болон бие махбодын урам зориг, эрч хүч өгөх боломжийг бүрэн дүүрэн ашиглахыг од эрхэс зөвлөж байна. Шинэ гэрээ хэлэлцээр байгуулахад анхааралтай байх шаардлага үүснэ. Ажил хэргийн салбарт амжилт олох боломжийг ашиглаж чадвал санхүүгийн найдвартай үүсгэвэртэй болно. Сурган хүмүүжүүлэх болон шинжлэх ухааны судалгаа хийдэг хүмүүсийн нэр хүнд өндөр байна. Олон хүн цугласан газарт очихоос зайлсхийхийг од эрхэс зөвлөж байна. Ойр дотнын хүмүүсээ элдэв асуудалтай орооцолдуулахгүй байхыг хичээ. Од эрхсийн таагүй шинж тэмдгүүдэд хөнгөмсгөөр бүү ханд. Сарын дунд үед хүлээсэн үүрэг даалгавраа биелүүлж амжаагүй бол энэ алдаагаа засах боломж гарна. Авлагатай хүмүүсээс өр ширээ авах боломж гарна. Залуу хосууд хувийн амьдралдаа томоохон өөрчлөлт хийнэ. Эрч хүч буурч дархлаа суларна. Эрүүл мэнд муудаж болзошгүй байна. Халдвар авах магадлалтай. Гэр бүлийнхэнтэйгээ сайхан байгальд амрах нь их ашиг тустай байна. Од эрхсийн тохиол аливаа үйл явдлыг таны ирээдүйд зориулна. Хуучин амлалтаа биелүүлэх хэрэгтэй. Амралт болон ажлаа эртнээс зохицуулж төлөвлөсөн хүмүүс хамгийн аз жаргалтай байна. Энэ сарын сүүл рүү түнштэйгээ тохиролцоогүй бол шинэ ажил эхлэхэд таагүй. Өөрийн давуу талыг олонд бүү тунхагла. Өрсөлдөгч нартаа амжилтаа бүү гайхуул. Дарга удирдлагуудын зүгээс өвөрмөц үүрэг даалгавар ирж мэднэ. Таны амьдралд таагүй нөлөө үзүүлэх нөлөө бүхий хүмүүс гарч ирнэ. Санхүүгийн нөхцөл байдлаа хяна. Тооцоотой хүмүүс хэрэгтэй хүмүүстэйгээ л ойрын харьцаатай байхыг эрмэлзэнэ. Аливаа харилцаа хувийн эрх ашгаа л дээшлүүлэхэд чиглэгдэх юм бол түр зуурынх байна гэдгийг сайн сана. Од эрхсийн тохиол таны үнэнч шударга занг ивээнэ. 
 
Ихэр: Энэ сарын эхээр шинэ ажил эхэлж болох ч дэмий зүйлд аз туршиж болохгүй. Хөл үймээнд өдөөн турхирах үйл явдал болж магадгүй. Ойр дотнын хүмүүсээ дэмий зүйлд буруутгах хэрэггүй. Хуримтлагдсан ажил хэргээ хийж дуусгахыг хичээ. Ашиг сонирхлын зөрчлөөсөө болоод хэвшил болгосон үнэт зүйлээсээ татгалзаж магадгүй. Амьдралаа өөрчлөхийг хүсэж буй хүмүүс ялихгүй зүйлээс болж зорилгоо мартахаас зайлсхий. Сэтгэл хөдлөлдөө автан эрсдэлтэй үйл ажиллагаанд оролцоход бэлэн байна. Эргэн тойрноо зөвхөн өөрийнхөөрөө бус бусдын үзэл хандлагаар дүгнэхийг хичээ. Аливаа үйл явдлын жинхэнэ үнэн зөвийг шалгахаас бүү ай. Бусдаас хараат байх байдал алдагдалд оруулж болзошгүй. Од эрхэс санаачилга алдахаас болгоомжилж буй хүмүүст үзэл бодолдоо үнэнч байхыг зөвлөж байна. Сарын дунд үед өрсөлдөөн ихтэй талбарт ажилладаг хүмүүс гүтгэх доромжлох үйлдэлд бэлэн бай. Сэтгэлд нийцэхгүй хүмүүсээс хол бай. Ойр дотнын хүмүүстээ бодлогогүй шаардлага тавьж тэднийг үргээхгүй л бол дотно харилцаа үүсэх болно. Дээд шатны байгууллага болон удирдах албаны хүмүүс таныг тайван байлгахгүй бололтой. Зээл авах болон эд хөрөнгө худалдан авах нь ашигтай байна. Нөхцөл байдал ашигтайгаар бүрдсэн тохиолдолд чухал асуудлуудаа шийдвэрлэ. Амьдралын хэмнэлээ өөрчлөхөд сайн. Гэхдээ аливаа ажлыг өөрт тохируулсан ачаалалтай хий. Сарын сүүл рүү од эрхсийн хандлагыг зөв хүлээн авах нь тав тухтай хэв маягаар амьдрахад тусална. Ажил хэргийн хүрээнд ашигтай нөхцөлтэй гэрээ байгуулж чадна. Таны үйл хөдлөл өрсөлдөгчийн эсэргүүцэлтэй тулгарсан ч занганд оролгүй мултрах боломж гарах болно. Зарим зөн билэг тань хуурмаг байна. Санхүүгийн асуудал үүсэхээс болгоомжил. Хугацаа хэтэрсэн төлбөр тооцоогоо дуусгах цаг үе ирсэн байна. Найр наадам, баяр ёслолд хэт их оролцохгүй байхыг од эрхэс зөвлөж байна.
 
Мэлхий: Энэ сарын эхээр хортой зуршлаас хол бай. Шинэ ажил болон албан тушаалд шилжих бол түр хойшлуул. Од эрхсийн байрлалын улмаас ааш зан хурцдаж магадгүй. Аливаа тэмцэл мэтгэлцээнд орохоос зайлсхий. Санасандаа хүрэх гэж хэт их улайрснаас өөрийгөө болон дотнын хүмүүсээ эвгүй байдалд оруулж, ажил хэргээ нурааж магадгүй. Томоохон өөрчлөлт хийх буюу ямар нэг хэцүү ажил эхэлсний хэрэггүй. Гадаад үзэмждээ анхаарал тавьж, гоо сайханд ороход тааламжтай цаг үе. Эрүүл мэндээ ч анхаар. Янз бүрийн харшлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Сарын дунд үед хэт болгоомжтой, шийдвэр удаан гаргах зангаас болж ашигтай гэрээг алдаж магадгүй шүү. Бизнес эрхлэгч хүмүүс таагүй мэдээ сонсож болзошгүй. Явцуу амбицаа хойш нь тавь. Зарим үйл явдал танд ойлгомжгүй эсвэл хамааралгүй хэлбэрээр өрнөнө. Гэр бүлдээ цаг заваа зориул. Хувийн амьдралдаа бүхнийг мөнгөөр хэмжих хэрэггүй. Тайван дулаан уур амьсгалд бүх хүмүүс сэтгэл хангалуун байх болно. Энэ сарын сүүл рүү зарим хүмүүс дарга удирдлагатайгаа муудалцаж магадгүй. Танд бичиг цаасны ажил багагүй төвөг болж, өрсөлдөгч нар ч ажил төрөлд саад учруулахыг оролдоно. Адал явдалд дуртай хүмүүс өөрийн сонголтоо баталгаажуулах магадлалтай байна. Алсыг харах авьяас чадвараа ашигла. Ажил хэрэг, биеийн эрүүл мэнд ерөнхийдөө сайн ч бага зэрэг ядарснаас эсвэл хэн нэгний алдаанаас болж үр дүн удаашрах байдал ажиглагдана. Хайр сэтгэлийн асуудал дээр санасан зүйл бүтэхгүй бөгөөд таагүй үйлдэлтэй тулгарна. Гэр бүлд түгшүүртэй, нууцлаг байдал үүсэх хэдий ч хэрвээ анхааралтай бөгөөд тайван байвал удахгүй хэвийн болно. Амьдралын эрч хүч буурах тул элдэв үйл ажиллагаанд оролцолгүй, амралт болон нойрондоо ихээхэн анхаарал тавих хэрэгтэй. Олны хөл үймээнээс болж ажил хэргийн сайхан боломжоо алдаж магадгүй. Од эрхсийн нөлөөгөөр нэлээд идэвхгүй болно. Гэр орондоо хайртай хүмүүстэйгээ хамт цагаа өнгөрөөхийг хичээ.
 
Арслан: Энэ сарын эхээр өндөр албан тушаалтан болон ивээн тэтгэгчдийн тусламжийг эргэлзэлгүй хүлээн ав. Хувийн ур чадвараас илүү амьдралын туршлагаа ашигла. Сайн танилуудаас тань найдвартай туслах хүн олдоно. Ажил мэргэжлийн хүрээлэлдээ ихээхэн нэр нөлөөтэй байж эрх мэдлээ ашиглан хамт олон дундаа байр сууриа бэхжүүлэх боломжтой. Хайрын харилцаанд таагүй асуудал үүсэж магадгүй. Гэр бүлийн дотоод асуудал олон нийтэд ил болж магадгүй. Ямар нэгэн гэнэтийн шийдвэр гаргахаа хойшлуул. Сарын дунд үед дэмий зугаа цэнгэлд бүү авт. Хугацаа нь болсон өр ширээ боломж гарвал даруй төл. Танаас түрэмгий зан үйлдэл илэрч болзошгүй. Адал явдалд сонирхолтой болж элдэв туршилт сорилт хийхийг оролдоно. Шаардлагагүй зүйлд эрч хүчээ бүү зарцуул. Элдэв сорилт туршилт хийх бол сайн судалгаанд тулгуурласан байх хэрэгтэй болно. Хуурамч итгэл даадаггүй найзуудаас болж сэтгэл санаагаар унах болно. Эргэн тойрны хүмүүстээ хэт их хариуцлага бүү үүрүүл. Бусдын хэрэгт хутгалдахгүйг хичээ. Уран бүтээлч хүмүүс мэдлэг боловсролдоо анхаарахад тохиромжтой байна. Энэ сарын сүүл рүү анхааралтай байхгүй бол санаандгүй хэлсэн үг, хоосон амлалтаас болж бага зэргийн үл ойлголцолд хүрч болзошгүй байна. Гадаад түншүүдийн харилцаа идэвхэжнэ. Зарим хүмүүст шинэ ажилд орох шаардлага үүснэ. Хайртай дотнын хүмүүстэйгээ харилцахдаа анхаарал болгоомжтой хандахыг од эрхэс танд зөвлөж байна. Эргэн тойронд тань хоёрдмол байдал ноёлох болно. Гэр бүлийнхэндээ итгэл найдвар үзүүлснээр та дэмий зүйлээс болж санаагаа зовоохоос зайлсхийж чадна. Хөрөнгө мөнгөө цуглуулан төлөвлөж байсан томоохон худалдан авалт бүтэлгүйтэж магадгүй. Гэнэтийн шийдвэрийг алдагдал дагалдаж магадгүй тул ердийн ажил хэргээ явуулан цагийг өнгөрүүл. Арилжаа наймаанд аз сорьсон алхам танд зохихгүй. Маргаантай нөхцөл байдлаас зөв гарц олж чадна. Сэтгэл санаа тогтворгүй байх тул биеэ дайчилж тайван амгалан бай.
 
Охин: Энэ сарын эхээр сайн ойлголцдоггүй хүмүүстэй харилцахаас зайлсхий. Болж өгвөл элдэв хэл амнаас хол бай. Эрч хүч буурснаас бие махбод сульдан, хууч өвчин сэдэрч магадгүй. Хамт олны дотоод уур амьсгалыг сайжруулах үйл ажиллагаанд тохиромжтой үе. Шинэ мэдээлэлтэй танилцах, судалгаа хийхэд ихэнх цагаа зориул. Гэнэтийн мэдээ олон хүмүүсийг төөрөгдөлд оруулж болзошгүй байна. Нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэхэд идэвхтэй оролц. Өөрийн сэтгэлд таарсан ажил олж чадах тул санхүүгийн байдлаа нэмэгдүүлэх, ашиг олох боломж гарна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй идэвхтэй харилцахад тохиромжтой үе. Бүтээлч үйл ажиллагааг од эрхэс дэмжинэ. Мөнгө санхүүтэй холбоотой илүү үйлдэл хийхгүй байх нь чухал. Ямар нэгэн тодорхойгүй гэрээ хэлэлцээр байгуулахад таагүй. Сарын дунд үед таныг сэргээхүйц үйл явдал өрнөх бөгөөд ажил үйлсээ хамтдаа бүтээхээр зорих хамтрагчаа олж авах үе байх болно. Урам зориг болон өөдрөг төсөөлөл тань таныг шинэ шатанд аваачих болно. Үйл ажиллагаагаа сайжруулахтай холбоотой шинэ санал хүлээн авах магадлалтай. Эд хөрөнгөө өсгөх боломж гарна. Амьдралын эрч хүч аажмаар өснө. Гэхдээ эрч хүчээ гамна. Өндөр үнэтэй эд зүйлс худалдан авах, эрсдэлтэй зарлага гаргахаас зайлсхийхийг од эрхэс зөвлөж байна. Бусдаас хараат байх хүсэл, бие даасан байдал руу тань чиглэсэн дайралт ирж болзошгүй байна. Өөртөө итгэх итгэл их байх боловч хэт эрдэх хэрэггүй. Энэ сарын сүүлээр шинэ үүрэг хариуцлага нэмэгдсэнээр таны ажлын ачаалал ихэснэ. Ялангуяа шинэ ажилд орсон хүмүүс ихээхэн ажилтай байх бололтой. Санхүүтэй холбоотой ажил эрхэлдэг хүмүүсийн хувьд сонирхолтой ажил хэргийн санал ирнэ. Судалгаанд тулгуурласан хөрөнгө оруулалт дажгүй ашиг авчирна. Биеийн дархлаа сулрах тул эрүүл мэндтэй холбоотой асуудлууд үүснэ. Энэ үед халдварт өвчин тусч магадгүй. Гэр бүлийн харьцаанд таатай байх болно. Хайрын харилцаа улам гүн гүнзгий, чин сэтгэлээсээ болно. Хайртай хосууд хамтын амьдралдаа зоригтой өөрчлөлт хийвэл амжилтад хүрэх магадлалтай.
 
Жинлүүр: Энэ сарын эхээр тав тухгүй байдалд орж магадгүй. Ийм үед зөвхөн сайн сайхан зүйлийг бод. Залуу хүмүүсийн мэргэжлээрээ ахиж дэвшин суралцах үйл ажиллагаа нэлээд бэрхшээлтэй тулгарах бололтой. Зарим хүмүүс удирдлагын зүгээс зэмлэл хүлээн авна. Хувийн шаардлагаа зөв тавих нь цалин урамшууллаа нэмүүлэх таатай боломж гаргана. Гэхдээ олон нийтийн ажил хэрэгт ямар нэгэн далд явуулга таны төлөвлөгөөг нурааж болзошгүй. Гэрээ хэлэлцээр байгуулахад таагүй ч гэнэтийн нэмэлт орлого олох ч боломж гарч магадгүй. Уран бүтээлч хүмүүст өөрийгөө илэрхийлэх сайхан боломж олдоно. Харин биеийн хүчний хүнд хөдөлмөр болон олныг хамарсан арга хэмжээнээс зайлсхий. Сарын дунд үед эрч хуч суларч, сэтгэлээр унах байдал ажиглагдана. Архаг өвчин сэдэрч болзошгүй. Эрүүл мэндээ анхаар. Олон нийтийн арга хэмжээнд оролцох болон мэргэжлийн ур чадвар, авьяасаа харуулах, биеийн хүчний хөдөлмөр эрхлэх, цэвэр агаарт зугаалах зэрэгт тохиромжтой цаг үе. Амьдралын туршлагатай, ухаалаг хүмүүстэй харьцах нь танд таатай байх болно. Энэ үед тогтоосон ажил хэргийн түншлэл удаан хугацаанд үргэлжилнэ. Засварын ажил эхлэхэд тохиромжтой үе. Мөн байшин худалдан авах, шинэ газар нүүж очих зэрэг үйлд тохиромжтой. Энэ сарын сүүл рүү амьдралын хэв маяг, дэглэмээ өөрчлөхөд сайн тул өөртөө өндөр шаардлага тавиарай. Шинэ албан тушаалд дэвших боломж байгаа бол таныг аз дайрах магадлалтай. Ганц бие хүмүүсийн хувийн амьдрал хурдан өрнөлттэй байж, урьдчилан тооцоогүй эргэлт гарч болзошгүй. Түрэмгий зан ааш, хурц үйлдэл хийхээс зайлсхий. Худал зөвлөгөө, хуурамч мэдээлэлд автсанаар та гарах гарцгүй болж болзошгүй. Гэр бүлийн маргаан таны тэвчээрийг шалгах бололтой. Аливаа хандлагыг хэт сэтгэл хөдлөлтэй хүлээн авах хэрэггүй. Хайр дурлалын амьдралаа аль болох нууцлаг байлга.
 
Хилэнц: Энэ сарын эхээр ажил мэргэжлийн онцлогоос болж сэтгэлийн хямралд орж магадгүй. Ойр дотнын хүмүүстэйгээ харьцах харилцаа хүйтэн хөндий болох алхам хийхээс зайлсхий. Хайр дурлалын харилцаа ойлгомжгүй ээдрээтэй байх магадлалтай. Хэт төгс харилцааны эрэлд сэтгэлээ чилээгээд хэрэггүй. Амьдралын сорилтыг дотнын хүнийхээ дэргэд байж мөн бусдын зөвлөгөөг сонсох зэргээр давах нь сайн үр дүнтэй. Ямар ч үед архи согтууруулах ундаа хэтрүүлэн бүү хэрэглэ. Өмч хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхдээ яарах хэрэггүй. Найдвартай худалдаа арилжаа хийснээр хэсэг хугацааны дараа орлого олох боломж гарах болно. Өөрчлөлт шинэчлэлт тохиолдвол аль болох тайван эергээр хүлээн авах хэрэгтэй болно. Сарын дунд үед биеийн эрүүл мэндээ бүгдээс дээгүүр тавих нь ашиг тустай. Санаандгүй тохиолдлоор өвдвөл багагүй хугацаанд эмчлүүлэх шаардлагатай болно. Хайр дурлалын харилцаа тогтвортой бус байсан ч нөхцөл байдалтай эвлэр. Санамсаргүй хайрын харилцаа удаан үргэлжлэхгүй бололтой. Таны гэр бүлд хардалт, хөндийрөлт бий болохоос сэргийл. Биеэ зөв авч явах хэрэгтэй болно. Санхүүтэй холбоотой асуудлууд гарч болзошгүй. Хугацаа хэтэрсэн өр зээлээ төлж дуусгахыг хичээ. Эмх замбараагүй, тайван бус амьдралын хэв маяг таны эрч хүчийг сулруулсан болохоор эмзэг хандлага илэрч байна. Чухал ажлыг гүйцэтгэхэд эрч хүч, идэвх чармайлтаа бүү хайрла. Сарын сүүл рүү од эрхсийн нөлөөгөөр хөнгөмсөг, ажил хэрэгч бус байдал илэрч харилцаанд сөрөг хандлагыг бий болгож мэднэ. Од эрхэс таны уян хатан чанар, биеэ дайчлах чадварыг шалгах болно. Зугаа цэнгэлээс хүртэх аз жаргал түр зуурынх байдаг тул маргаашдаа хэрэглэх мөнгөө багаар ч болов нөөцлөхөө бүү март. Өөрийнхөө амьдралын зарчим болон дотоод эрх чөлөөгөө хамгаалах хэрэг гарна. Аль болох тайван байдлаа хадгалахыг хичээгээрэй. Та бусдын хараанд өртөх магадлал их байна. Ажил амьдралаа зорилгодоо нийцсэн гэхдээ аль болох энгийн байдлаар удирдах хэрэгтэй болно. Шинэ сорилт тулгарч болзошгүй.
 
Нум: Энэ сарын эхээр эргэн тойронд чинь шударга бус зүйл байгаад сэтгэл шаналж болзошгүй. Зарим үед сүм хийдээр орж, залбирал хийх хэрэгтэй байх. Мөн өөрийн эрүүл мэнддээ сайтар анхаарал тавь. Аливаа хууч өвчин сэдэрч магадгүй байна. Олон янзын учир шалтгааны улмаас таны сэтгэл хөдлөл хэт их байна. Ажил, албан тушаал болон нийгмийн байр суурийг өөрчлөх үйл явдал болно. Та болгоомжгүй хөдөлж, сонор сэрэмжээ алдах юм бол алдагдалд орж болох магадлалтай. Бизнес эрхлэгч хүмүүс ажил хэрэг санаснаас удаашралтай байгаад сэтгэл дундуур байна. Гэхдээ өдөр бүрийн ажил хэргээ биелүүлэх хүсэл тэмүүлэл нь эрч хүч өгч, амжилт олох эхлэл болно. Сарын дунд үед бусадтай санал бодол солилцохдоо анхааралтай хандаарай. Сайхан сэтгэлээр бусдын ятгалгад орж нууцаа алдаж болзошгүй. Архи дарс хэтрүүлж хэрэглэхээс зайлсхий. Таагүй байдалд орсон ч харилцаанд баримтлах ёс суртахууны хэм хэмжээг бүү хэтрүүл. Аливаа таагүй үйл явдлыг сэтгэлээ их зовоолгүй даван туулахыг хичээ. Удахгүй санхүүгийн байдал тогтвортой болж, шинэ эх үүсвэрээс мөнгөн орлого орж ирнэ. Элдэв зугаа цэнгэлд их мөнгө үрэхгүй байхыг хичээ. Худалдан авах гэж буй зүйл чинь үнэхээр хэрэгтэй эсэхийг сайн бод. Ганц бие хүмүүс хүнтэй танилцан, хайрын холбоо тогтоох магадлалтай. Амьдралдаа ямар нэгэн шинэ сонирхолтой зүйл бий болго. Сонирхолтой ажил, ер бусын зүйлс сайхан учралыг танд авчирна. Сарын сүүл рүү эрч хүч, дархлаа буурч халдварт өвчин тусах магадлалтай. Үнэтэй эд зүйл худалдаж авах хүсэл нэмэгдэх тул битгий яараарай. Зарим хүмүүс чухал холбоо харилцаа тогтоох бөгөөд энэ нь тогтвортой ашиг орлоготой болох үндэс болно. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хөрөнгө оруулалт хийхэд сайн үе. Од эрхсийн эерэг ба сөрөг нөлөөлөл эн тэнцүү илрэх тул өөрийн хувь заяаг зөн билиг оюун ухааны хослолоор удирд. Удирдагч хүмүүсийн зохион байгуулах ур чадварыг сорьсон үйл явдал болно. Од эрхсийн тохиол зарим талаар танд аз дуудна.
 
Матар: Энэ сарын эхээр эрүүл мэнддээ илүү анхаарал тавь гэж од эрхэс зөвлөж байна. Энэ үед мөнгө санхүүгийн зохисгүй үйл ажиллагаанд бүү оролц. Ирээдүйгээ өөрчлөх шийдвэрээ дотоод зүрх сэтгэлээ сайн тайвширсан үед гаргаарай. Эд хөрөнгө шүтэх ашиг сонирхлоос илүү сэтгэлийн амар амгаланг түлхүү хайна. Шинэ арга барилаар ажилла. Олон нийтийн үйл ажиллагаанд таагүй хандлагатай учирвал яаран бүү хариуг нь өг. Хамт олон дотроо биеэ барьж сур. Эс тэгвээс нэр хүндээ унагана. Ажил үүргийн хуваарилалтаас болж албан харилцаа муудна. Амралт зугаалга, бизнес аялалд мөнгөө хямгатай зарцуул. Хайр дурлалын асуудал мухардалд орж мэднэ. Дотнын хүмүүстэйгээ маргалдах хэрэггүй. Сарын дунд үед аливаа мэдээллийг сайтар шүүн тунгааж байж чухал шийдвэр гаргаарай. Өмнөх хичээл зүтгэлийнхээ шагналыг хүртэх бололтой. Өөрт таалагддаг, ямар нэг дуртай зүйлээ хийж сэтгэл санаагаа тааламжтай байлгах үе. Эрүүл байгальд амарч, цэвэр агаар амьсгалахыг танд зөвлөж байна. Гэр бүлийн хүрээлэлд халуун дотно уур амьсгал зонхилно. Удирдах ажилтай хүмүүс таатай мэдээ хүлээн авна. Шинэ мэдлэг олгох ямар нэгэн сургалтад хамрагдаж болзошгүй. Эрсдэлтэй алхам, хуурамч саналаас зайлсхий. Уйтгартай нөхцөл байдалд орох гэсний хэрэггүй. Энэ сарын сүүл рүү таны албан тушаал, нийгмийн байр суурьд өөрчлөлт гарч магадгүй. Харин эрүүл мэндээ сайн анхаар. Ойр ойрхон тохиолдож буй үйл явдлууд таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж мэднэ. Мөн хувийн амьдралын тогтворгүй байдал ч эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж магадгүй. Та биеэ сайн барьж, уур уцаараа ил гаргах хэрэггүй. Материаллаг нөхцөл байдлаас өөрийгөө хэт хамааралтай байлгахаас зайлсхий. Хувийн амьдралаа бусдад дэлгэх хэрэггүй. Гаднын нөхцөл байдалд сандарч мэгдэх магадлалтай. Олон нийтийн хандлагыг өөртөө зөв тусгаж авахыг хичээ.
 
Хумх: Энэ сарын эхээр бие даан шийдвэр гаргах чадвартай байна. Бусдаас үл хамааран чөлөөтэй сэтгэх нь амьдралыг олон талаас нь олж харах боломж олгоно. Хий хоосон, нүд хуурсан зүйлд бүү хуурт. Ажил бүтээх чадвар сайн байна. Хувийн болон албаны ажил ихтэй байна. Хайртай хүнийхээ анхаарлыг татахын тулд гадаад үзэмжээ их анхаарах бололтой. Болзоонд зориулан ихээхэн мөнгө зарцуулах болно. Аливаа харилцаанд өөрийн давуу тал юунд байгааг мэдэрнэ. Санхүү мөнгөний хуримтлал үүсгэх талаар ойр дотнынхоо хүмүүстэй илэн далангүй ярилц. Энэ цаг үед бусдын дуурайж байгаа хөрөнгө оруулалтыг дагаж туйлшрах хэрэггүй бололтой. Сарын дунд үед нэр нөлөөтэй хүнээс зөвлөгөө авах нь ажилд тань эергээр нөлөөлнө. Өдөр тутмын ажлынхаа хажуугаар шаардлага гарвал сайн амрах үе. Таны сэтгэл зүй тогтворгүй байх тул тайвшруулах зүйл хий. Найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлэх хялбархан төлөвлөгөө зохио. Гэхдээ архи согтууруулах ундаанаас хол бай. Хүрч чадахгүй зүйл рүүгээ хэт тэмүүлбэл зарлага их гарна. Эрсдэлтэй үйлдэл, элдэв мөрийтэй тоглоомоос татгалзсан нь дээр. Бичиг баримт бүрдүүлэхтэй холбоотой хүндрэлүүд гарч болзошгүй. Зарим ажлыг хойш тавьж, залхуурах юм бол салан замбараагүй байдал нэмэгдэнэ. Шинэ ажил, албанд очих хүсэлтэй хүмүүс өөрийн хүч боломжийг бодитоор, эрүүл саруулаар дүгнэхийг зөвлөе. Шинэ технологи, мэдээлэл харилцааны салбартай холбоотой төслүүдэд хөрөнгө оруулах боломж гарна. Сарын сүүл рүү сэтгэл санаа гутарснаас зарим хүмүүсийн биеийн эрүүл мэнд муудна. Сэтгэлийн дарамттай байдалд удаан байх юм бол идэвхтэй үйл ажиллагаа удааширч, амжилт буурах магадлалтай. Эрүүл мэндээ сайжруулах талаар судал. Энэ үед амралт сувилалд амрах нь хууч өвчтэй хүмүүст сайн үр нөлөө өгнө. Хамтрагч болон түншүүдтэйгээ уулзаж ярилцах нь сайн үр нөлөө үзүүлнэ. Чухал ажил хэрэгт бэлэн бай. Нэр нөлөө бүхий хүмүүсийн анхаарлыг өөртөө хандуулах боломж гарна. Зөв ашиглаж чадвал ажил хэрэг бодож төлөвлөснөөр бүтэх болно.
 
Загас: Энэ сарын эхээр ойр дотнын хүмүүсийн сэтгэл санааны болон материаллаг талын тусламж ихээхэн хэрэг болно. Тодорхой ажил хэрэг дээр төвлөрч, аль болох бага ярьж их хийх зарчим баримтлахыг од эрхэс зөвлөж байна. Аахар шаахар зүйлс, онцын шаардлагагүй зугаа цэнгэлд эрч хүчээ зарцуулахаас зайлсхий. Элдэв хэл аманд орж болзошгүй. Од эрхэс таны мэдрэмжийг хурцлах тул түүнийг ашигла. Зөн мэдрэмжийн тусламжтайгаар та санаанд оромгүй байдлаар ажил төрлөө амжуулж чадна. Удирдах ажилтай хүмүүсийн өмнө том шийдвэр гаргах шаардлага ирнэ. Амар хялбар аргаар амархан мөнгө олох оролдлого муу үр дагавар авч ирнэ. Санхүүгийн амжилтад хүрэхийн тулд тэвчээртэй бай. Ажил хэргийн уулзалтаа албан бус нөхцөлд явуул. Энгийн байж, чин сэтгэлийн яриа хөөрөө өрнүүл. Албархуу, ёсорхуу дүр эсгэсэн байдлаас зайлсхий. Сарын дунд үед эрч хүч, тамир тэнхээ муудах тул эргэн тойрон эмх замбараагүй байдал үүсэх магадлалтай. Олон нийтийн зүгээс ирэх сөрөг нөлөөг сайн тооцоол. Өрсөлдөгч нарын багагүй эсэргүүцэл таны эсрэг тулгарч болзошгүй. Хувийн ахуйн асуудлуудаа шийд. Гэнэтийн шинэ үүрэг даалгавар танд саад болно. Ажил хэрэгт хөндлөнгийн хэл ам, төлөвлөөгүй үйл явдал таагүй нөлөөлнө. Аар саар зүйлд цагаа үрэлгүй чухал ажил хэргээ цагт нь дуусга. Хамгийн чухал зүйлээ орхигдуулж дэмий хэл аманд оролцох хэрэггүй. Буруу санаа агуулсан хүмүүст анхаарлаа их хандуулах хэрэггүй. Элдэв хүмүүстэй үүсгэх хөнгөмсөг харилцаа нь цаашдаа том алдаа болон хувирч магадгүй. Сэтгэл хөдлөлдөө бүү авт. Энэ сарын сүүлээр шинэ тоног төхөөрөмж болон үл хөдлөх хөрөнгө худалдан авах бололтой. Ажил хэрэгт амжилт гарснаар цалингаа нэмүүлэх эсвэл албан тушаал дэвших боломж үүснэ. Санхүүгийн байдал доголдох шинж тэмдэг ажиглагдвал тэр дор нь хариу арга хэмжээ ав. Зөн билэг өндөр байх тул шийдэгдээгүй асуудлаа сайн анхаар. Хувийн амьдралд гомдол тунирхал үүссэн байх магадлалтай. Энэ үед сайн үйлс хийх нь өлзийтэй байна. Сүм хийдэд очиж залбирал үйлд. Эрх мэдэл, алдар нэр өсөх тул ажил хэргээ өргөжүүлэх, хамтран ажиллах санал хүлээн авна. Боломжийг буруу ашиглаж болохгүй. Нарийн мэдрэмжтэй, уран бүтээлч сэтгэлгээтэй бөгөөд эрх чөлөөнд дуртай хүмүүсийг од эрхэс ивээж байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02