Dark Light
Нийгэм | 2025-07-01

ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРООСОН ГЭХ 2 ДУУДЛАГА БҮРТГЭГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх 2 дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. 

Тодруулбал энэ оны 06 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Архангай аймаг болон Төв аймгийн нутаг дэвсгэрт “Хүн нас барсан” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Урьдчилсан байдлаар, тухайн хэргүүд нь иргэд ахуйн хүрээнд архидан согтуурсны улмаас бусдын биед зэвсгийн чанартай зүйл ашиглан халдаж, амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.
Энэ оны эхний 5 сарын байдлаар иргэд архидан согтуурсан үедээ 2876 гэмт хэргийг үйлдсэн тоон мэдээлэл бүртгэгдсэн байна.
Түүнчлэн цагдаагийн байгууллагаас “Хүний амь нас хохироосон буюу Хүнийг алах” нийт 74 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулаад байна.
Иймээс та бүхэн согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02