Засгийн Газрын Хэрэг Эрхлэг Газрын дарга, Монгол Улсын Сайд С.Бямбацогт өнөөдөр /2025.07.01/ ЗГХЭГ-ын нийт ажилтан, алба хаагчидтай уулзаж, Монгол Улсын Ерөнхий сайдын барьж буй бодлого шийдвэр, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, бодлогын ажлуудаа танилцууллаа.
Сайд С.Бямбацогт хэлэхдээ, ЗГХЭГ бол яамдын хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангахад гол үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Төрийн уураг тархи болсон байгууллага гэдгийг онцлоод, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд төрийн албаны шинэчлэлийг манлайлж, цаашид цомхон, чадварлаг, бүтээмжтэй төрийг бий болгож, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулан ТӨЛӨВЛӨЛТ, ГҮЙЦЭТГЭЛ, ХЯНАЛТЫГ удирдлага болгож ажиллана гэлээ.
Мөн нийгэм, эдийн засгийн сорилттой хүнд цаг үед Засгийн газрын үйл ажиллагаа, төрийн бодлогыг тасралтгүй хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, ХҮНД СУРТАЛГҮЙ, ТҮРГЭН ШУУРХАЙ, ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ ажиллахыг нийт алба хаагчдад үүрэг болголоо.