Монгол улсын заан, даншгийн заан Хөнхөр хэмээх Навааны Дэндэв агсны хөшөөг Булган аймгийн Хишиг-Өндөр суманд сүндэрлүүллээ. Түүний ач охин Д.Чанцалхорлогийн санаачилгаар өвөөгийнхөө гэгээн дурсгалд зориулан 4,5 м өндөр хөшөөг бүтээлгэн төрсөн нутаг Хишиг-Өндөр суманд байрлуулан нээлтийн арга хэмжээг зохион байгуулсан. Нээлтэд аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Хишиг-Өндөр сумын Засаг дарга О.Буянбадрах, Хишиг-Өндөр сумын ИТХ-ын дарга Л.Рэнцэнмядаг болон төрийн албан хаагчид, Навааны Дэндэвийн үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд, сумын иргэд оролцлоо.
Хөнхөр хэмээх Навааны Дэндэв нь 1920 онд Даншгийн заан, 1923 онд улсын заан болж түүхэнд нэрээ дуурьсган үлдээсэн бөх юм.