Dark Light
Нийгэм | 2025-07-01

ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН НЭЭЛТ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Засгийн газар 2024 оны 12 дугаар сард Монголын төр нийгэм, шашин, соёлын нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Г.Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсон билээ.
Энэхүү ажлын хүрээнд Чингис хаан Үндэсний музейгээс эрхлэн “Өндөр гэгээн Занабазар: Түүх, өв, соёл-390” Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 7 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд зохион байгуулна.
Тус хурлыг нээж Соёл, спорт,аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан, Түүхийн ухааны доктор Я.Содбаатар, Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Нарангарав нар үг хэллээ.
Хуралд “Өндөр гэгээн Занабазар: Түүх, өв, соёл” чиглэлээр судалгаа хийдэг ОХУ, АНУ, Польш, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс , БНХАУ, Унгар, Герман зэрэг 10 гаруй орны эрдэмтэд мөн цахимаар хэд хэдэн орны эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнууд гээд нийт 200 гаруй төлөөлөл оролцож байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02