Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл өглөө.
НЗДТГ-ын дарга Д.Амгалан: Өнгөрсөн жил зарж байснаараа тасалбарын үнэ хэвээрээ байгаа. Багцаасаа хамаараад 100, 130, 150 мянган төгрөгөөр худалдаалагдана. Нээлт, хаалтын билетийг enaadam.mn сайтаар худалдана. Түрүү жилийнхтэй адилхан нээлтийн тоглолтыг орой нь давтаж тоглоно. Энэ тоглолтын билетийн үнэ 80 мянган төгрөг. Оройн билетийг ticket.mn сайтаар борлуулна. Энэ жилийн наадмын нээлт хаалтын урлагийн тоглолтын найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Н.Наранбаатар байгаа. Хүндэтгэлийн тоглолтыг МУГЖ Д.Баярбаатар найруулж байна.