Dark Light
Нийгэм | 2025-07-01

"ДЭЭЛТЭЙ МОНГОЛ" НААДАМ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Улсын хүүхэд залуучуудын театр, Монголын Аялал жуулчлалын холбоо, “Монгол костюмс” төвтэй хамтран “Дээлтэй Монгол" наадмыг 2025 оны 07-р сарын 08-ны өдрийн 11 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд 19 дэх удаагаа зохион байгуулах гэж байна.
Наадмын үеэр:
  • Шилдэг дүүрэг
  • Шилдэг аж ахуйн нэгж байгууллага
  • Шилдэг дээл урлаач
  • Хамгийн сайхан дээлтэй гэр бүл
  • Хамгийн сайхан дээлтэй оролцогч
  • Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч
  • Хамгийн сайхан дээлтэй хүүхэд шалгаруулах юм.
Мөн Үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа болж, үдэш нь хүүхэд залуучуудад зориулсан орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт зохион байгуулагдана.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02