Dark Light
Нийгэм | 2025-07-01

ТАНИЛЦ: АХМАД НАСТАНД АМРАЛТ, СУВИЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГУУД

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 онд ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалт гарчээ.
Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалт гаргах ажлын хэсгийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны зургадугаар сарын 02-ний өдрийн “Ажлын хэсгийн байгуулах тухай” А/197 дугаар тушаалаар байгуулан, батлагдсан шалгуурын дагуу жагсаалтад орох байгууллагын материалыг 2025 оны зургадугаар сарын 3-ний өдрөөс 2025 оны зургадугаар сарын 17-ны өдөр хүртэл хүлээн авч үнэлгээ хийн, шалгуур хангасан амралтын 31 байгууллага, сувиллын 24 байгууллага, нийт 55 байгууллагатай Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Гэрээ байгуулах тухай” А/233 дугаар тушаалаар гэрээ байгуулан, 2025 онд эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалтыг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэст хүргүүллээ.
Засгийн газрын 2024 оны “Хөнгөлөлтийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 159 дүгээр тогтоолын дагуу ахмад настан хөнгөлөлттэй үнээр амралт, сувиллын газарт 7 хүртэлх хоног амарч сувилуулж болох бөгөөд нэг ор хоногт нийгмийн халамжийн сангаас олгох  хөнгөлөлтийн хэмжээг амралтын газарт 35,000 төгрөг, сувиллын газарт 40,000 төгрөгөөр тооцон  тус тус тогтоосон. 
Эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр амралт, сувиллын үйлчилгээнд хамрагдах ахмад настан аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс болон сум, хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд гэрээ байгуулсан амралт, сувиллын байгууллагаас сонгон хүсэлтээ гарган цахим эрхийн бичиг авах боломжтой.
 

Эх сурвалж | Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23