БИЛГИЙН ТООЛЛЫН 7 2025.07.02 / ЛХАГВА ГАРАГ
ЗУНЫ ДУНД ХАР МОРЬ САРЫН ХОЁР ХАР ХАР БИЧ ӨДӨР
Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
Наран ургах, шингэх: 04:58-20:55
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Ус
Аргын тооллын долдугаар сарын 2, Буд гараг. Билгийн тооллын 7, Тугчин одтой, хар бич өдөр. Өдрийн наран 04:58 цагт мандан, 20:55 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатгыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
АДМИН








Нийгэм






