2025 оны долдугаар сарын 2-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хариуцлагатай, бүтээлч хандлагатай хүмүүс нэр хүндээ бэхжүүлж, удирдлагатайгаа харьцаагаа сайжруулна. Харин зарим үл ойлголцол, жижиг сажиг хэрүүл маргаанаас том зөрчил, тэмцэл үүсэж магадгүй. Өнөөдөр санхүүгийн байдлаа дээшлүүлж чадна. Та олсон орлогоо гэр бүл, эрүүл мэндээ хамгаалахад зарцуулах нь зохимжтой.
Үхэр: Таны бизнесийн үйл ажиллагаанд туслах хүмүүстэй холбогдоно. Нөөц бололцоогоо дээд зэргээр ашиглаж байж амжилтад хүрнэ. Оюун санааны болон бие махбодын урам зориг, эрч хүч өгөх боломжийг бүрэн дүүрэн ашиглахыг од эрхэс зөвлөж байна. Хувийн харилцаа холбоонд асуудал гарна. Ойрын хүмүүсийн өөр үзэл санаа, ойлгомжгүй үйлдлүүд таныг доромжилж буй мэт санагдана. Ойлголцолд хүрэхийн тулд багагүй цаг гаргах шаардлага үүснэ.
Ихэр: Шинэ ажил эхэлж болох ч дэмий зүйлд аз туршиж болохгүй. Амьдралын чухал зүйл дээр эрсдэл бүү тавь. Энэ цаг үед тохиолдож болзошгүй алдаа нь нэлээд том байх магадлал өндөр байна. Хөл үймээнд өдөөн турхирах үйл явдал болж магадгүй. Ойр дотнын хүмүүсээ дэмий зүйлд буруутгах хэрэггүй. Удалгүй бүх үл ойлголцох арилж, харилцаа хэвийн болно.
Мэлхий: Шинэ ажил болон албан тушаалд шилжих бол түр хойшлуул. Энэ үед таны зарим хичээл зүтгэл талаар өнгөрөх магадлалтай. Мөн төсөл хөтөлбөр хүссэн үр дүнд хүрэхгүй байж мэднэ. Хамт ажиллагсадтайгаа харьцах үед хэрүүл маргаан, сөргөлдөөн үүсэж мэднэ.
Арслан: Өндөр албан тушаалтан болон ивээн тэтгэгчдийн тусламжийг эргэлзэлгүй хүлээн ав. Гэхдээ эргэн тойрон хуримтлагдсан мэдээллүүдийг сайтар судал. Ажил ихтэй байсан ч та амралтаа авах хэрэгтэй болно. Одоо бол таны эрч хүч нэлээд суларч байна. Энэ өдөр та эртний сайхан дурсамжуудаа эргэн сэргээх бололтой.
Охин: Үйл ажиллагаагаа өргөтгөх болон уран бүтээл туурвих зэрэгт таатай өдөр. Хамт олны дотоод уур амьсгалыг сайжруулах үйл ажиллагаанд тохиромжтой үе. Төсөөлөн бодох чадвар тань ажил хэрэгт бүтээлчээр хандахад тусална. Шинэ ажлаа амжилттай явуулахын тулд зөв ивээн тэтгэгч нартай холбоо тогтоо. Эрүүл мэндтэй холбоотой асуудал гарна. Халдварт өвчин хүрч болзошгүй.
Жинлүүр: Сарын эхээр тав тухгүй байдалд орж магадгүй. Ийм үед зөвхөн сайн сайхан зүйлийг бод. Залуу хүмүүсийн мэргэжлээрээ ахиж дэвшин суралцах үйл ажиллагаа нэлээд бэрхшээлтэй тулгарах бололтой. Бусдыг сайн сонсохгүй бол өнөөдрийн үүрэгт ажлаа биелүүлж чадахгүйд хүрнэ. Зарим хүмүүс удирдлагын зүгээс зэмлэл хүлээн авна.
Хилэнц: Амьдралын сорилтыг дотнын хүнийхээ дэргэд байж мөн бусдын зөвлөгөөг сонсох зэргээр давах нь сайн үр дүнтэй. Ямар ч үед архи согтууруулах ундаа хэтрүүлэн бүү хэрэглэ. Хэрвээ боломжтой бол эрүүл агаар, нар салхинд гарч амар. Ажил мэргэжлийн онцлогоос болж сэтгэлийн хямралд орж магадгүй.
Нум: Таагүй нөхцөл байдлыг дэвэргэлгүй биеэ сайн барь. Мөн энэ өдөр өөрийн эрүүл мэнддээ сайтар анхаарал тавь. Аливаа хууч өвчин сэдэрч магадгүй байна. Өөрийн амьдралаа өөрчлөх төлөвлөгөө гарга. Ажил амралтын зөв хэвшлийг одооноос хэрэгжүүл. Сонирхолтой аялалд тодорхой хэмжээний мөнгийг тогтмол хадгалахыг зөвлөе.
Матар: Өнөөдөр эрүүл мэнддээ илүү анхаарал тавь гэж од эрхэс зөвлөж байна. Өвчнийхөө талаар мэдээлэл хайж, түүнээс салах зөвлөгөөг амьдралд хэрэгжүүлэхэд таатай өдөр. Энэ үед мөнгө санхүүгийн зохисгүй үйл ажиллагаанд бүү оролц. Ирээдүйгээ өөрчлөх шийдвэрээ дотоод зүрх сэтгэлээ сайн тайвширсан үед гаргаарай.
Хумх: Од эрхсийн нөлөөгөөр таны ажил хэрэг бүрхэг, замбараагүй болох магадлалтай тул эмх цэгцтэй байхыг бүх зүйл дээр чухалчил. Гэхдээ ихэнх хүмүүс нь бие даан шийдвэр гаргах чадвартай байна. Бусдаас үл хамааран чөлөөтэй сэтгэх нь амьдралыг олон талаас нь олж харах боломж олгоно. Хий хоосон, нүд хуурсан зүйлд бүү хуурт.
Загас: Аахар шаахар зүйлс, онцын шаардлагагүй зугаа цэнгэлд эрч хүчээ зарцуулахаас зайлсхий. Энэ өдөр тодорхой ажил хэрэг дээр төвлөрч, аль болох бага ярьж их хийх зарчим баримтлахыг од эрхэс зөвлөж байна. Мөн дээд шатны байгууллагад ажил хэргийн талаар хандахад таатай байх магадлалтай.
АДМИН








Нийгэм






