Dark Light
Нийгэм | 2025-07-02

3Х3 ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ БАГИЙНХАН ГАВЬЯАТ ЦОЛ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 3х3 ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн баг тамирчид Монгол Улсын гавьяат цол хүртээлээ. Ерөнхийлөгчийн зарлигт: 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2025 оны долдугаар сарын 2-ны өдөр дугаар 88. Төрийн ордон, Улаанбаатар хот. Монгол Улсын гавьяат цол хүртээх тухай. Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийн 7 дах заалт. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн зарлиг болгох нь:
Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөн багийн спортын төрөлд онцгой амжилт үзүүлэн 3х3 сагсанбөмбөгийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж сагсанбөмбөгийн спортод оруулсан үнэтэй хувь нэмэр хичээл зүтгэлийг нь үнэлэн Монгол Улсын 3х3 сагсанбөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчдад Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээсүгэй. 
Гавьяат тамирчин цолоор Мөнхсайханы Цэрэнлхам Монгол Улсын 3х3 эмэгтэй шигшээ багийн ахлагч, 
Онолбаатарын Хулан Монгол Улсын 3х3 эмэгтэй шигшээ багийн тамирчин,
Бат-Эрдэнийн Ариунцэцэг Монгол Улсын 3х3 эмэгтэй шигшээ багийн тамирчин,
Нямжавын Нандинхүсэл Монгол Улсын 3х3 эмэгтэй шигшээ багийн тамирчин 
Зарлиг буулгасан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02