Dark Light
Нийгэм | 2025-07-02

3Х3 ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧИЙГ НАЙРАМДАЛ МЕДАЛИАР ШАГНАЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын 3х3 эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Паул Стифэн Сирийг Найрамдал медалиар шагналаа. Ерөнхийлөгчийн зарлигт: 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2025 оны долдугаар сарын 2-ны өдөр дугаар 87. Төрийн ордон, Улаанбаатар хот. 
Найрамдал медалиар шагнах тухай Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийн 7 дах заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн зарлиг болгох нь:
Монгол Улс Канад улс хоорондын найрсаг харилцаа хамтын ажиллагааны хүрээнд манай улсын сагсанбөмбөгийн эмэгтэй шигшээ багийг дасгалжуулан, тоглолтын ур чадвар арга зүйг сайжруулж сагсанбөмбөгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, гавьяа зүтгэлийг нь үнэлэн Монгол Улсын 3х3 сагсанбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Канад улсын иргэн Паул Стифэн Сирийг Найрамдал медалиар шагнасугай. Зарлиг буулгасан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02