Dark Light
Нийгэм | 2025-07-02

3Х3: ЭНЭ ХЭМЖЭЭНД ХҮРНЭ ГЭЖ БИД МӨРӨӨДДӨГ БАЙСАН

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Монгол Улсын 3х3 эмэгтэй шигшээ багийн тамирчид Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ. Шинэхэн гавьяатуудын сэтгэгдлийг хүргэж байна. 
О.Хулан: Үнэхээр итгэж өгөхгүй байна. Өчигдөр сонсоод итгэж өгөхгүй унтаагүй биз дээ гээд бие биеэ чихэж үзлээ. Унтсан бол сэрмээргүй байна. Сэрчихвэл депресст ороод ийм гоё мэдрэмж, ийм гоё хайр хүндлэлийг авчихдаг. Сэрчихвэл яана гэж одоо хүртэл айгаад л байна. Үгээр хэлэхийн арга алга. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Соёлын сайд Ч.Ундрам биднийг өнөөдөр хүлээн авч, хөдөлмөрийг минь үнэлж байгаад маш их баярлалаа. Үнэхээр гайхалтай байна. 7 жилийн хугацаанд маш их хожигдлыг амссан. Миний хүсдэг байсан зүйл монголын ард түмнээ хэзээ баясгах бол, ард түмнээ хэзээ нэгэн өдөр баярлуулахыг хүсдэг байсан. Их баярлахаар уйлчих гээд байх юм. Яагаад гэхээр Монголын ард түмэн маань биднийг дэмждэг гэдгийг мэддэг болохоор хариуг нь яаж барих вэ гэсэн мөрөөдлөөр маш их шаргуу хөдөлмөрлөсөн. Хөдөлмөрийн үр шим ирдэг юм байна. Тэглээ гээд ханахгүй. Бидний хувьд маш залуу баг гэж бодож байна. Нандиа маань 18-хан настай. Лхамка эгч минь 29 настай. Би 25-тай. Ариука маань 23 настай. Тиймээс бидэнд ирээдүй байгаа. Энэ их хайр хүндэтгэлийн хариуг хөдөлмөрөөрөө хариулахыг хичээнэ. Энэ хайрыг дааж явахын тулд илүү их хичээнэ. Бүх хайрыг нь мэдэрч байгаа шүү. Монгол Улс мандан бадраг.   
 
Б.Ариунцэцэг: Гавьяат цол хүртсэндээ маш их баяртай байна. Аваад зогсож байгаадаа ч итгэхгүй зүүдлээд ч байгаа юм шиг, яагаад байгаагаа мэдэхгүй үгээр хэлэхийн аргагүй байлаа. Шөнө ч унтаж чадахгүй. Сая авахдаа уйлах гээд сандраад, чичрээд байсан. Одоо л жаахан тайвширч байна. Сонсоод ээж аавдаа хэлэхэд маш их баярласан. Ээж аавтайгаа энэ мөчөө хуваалцаж байгаадаа маш их баяртай байна. Хамгийн том зорилго дараагийн олимпод орох. Түүнийг л хүсэж байна даа. 
 
М.Цэрэнлхам: Сэтгэгдэл маш өндөр байна. Монгол Улсын Ерөнхийлөгч орж ирээд зарлиг уншиж байгаа тэр мөч үгээр илэрхийлэхийн аргагүй байсан. Яг үнэндээ нулимсаа тэвчих гэж маш их хичээлээ. Маш их сандарлаа, догдоллоо. Өөрийнхөө нэрийг дуудуулаад Ерөнхийлөгчөөсөө тэмдгээ хүлээж аваад, ёслоод гэр бүлийнхэн рүүгээ хараад, хайртай дотны хүмүүс рүүгээ хараад, нам айг харж байгаа тэр харцыг харахад үнэхээр гоё байлаа. Амьдралдаа авч болох хамгийн сайхан мэдрэмжүүдийг өнөөдөр авлаа. Дасгалжуулагч маань миний хамгийн сайн чиглүүлэгч. Дасгалжуулагчдаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Дэлхийд маш том мэдэгдэл хийж чадлаа монголын ард түмэндээ маш их баярлалаа. Эх орондоо зохион байгуулж байгаагийн давуу тал маш их байсан. монголын ард түмнийхээ дэмжлэгтэйгээр, монголын ард түмэн минь байсан болохоор бид өнөөдөр энэ том амжилтыг гаргаж чадлаа. 
 
Н.Нандинхүсэл: Гавьяатын цол тэмдэг хүртэж байгаадаа маш их баяртай байна. Энэ хэмжээнд хүрнэ гэж бид мөрөөддөг байсан. Мөрөөдөл минь биелсэнд одоог хүртэл итгэж чадахгүй. Би 9-10 настайгаасаа анх сагсанбөмбөгийг тоглож эхэлсэн. Шигшээ багт ороод идэвхтэй хичээллэж эхэлсэн нь сүүлийн 4-5 жил. Энэхүү ДАШТ-ийн мөнгөн медаль миний хамгийн анхны олон улсын медаль. Хамгийн анхны олон улсын медаль маань монголын хамгийн оргил медаль. Дээрээс нь үүгээрээ шууд гавьяат тамирчин болж байгаад итгэж чадахгүй л байна. Бидний дараагийн зорилго 2028 оны олимп. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02