Dark Light
Нийгэм | 2025-07-02

УРЬДЧИЛСАН ШАЛГАРУУЛАЛТАД ДОТООД, ГАДААДЫН 8 ААН ОРОЛЦЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барина. Энэ хүрээнд нийслэлээс ТЭЦ-5 төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтыг тавдугаар сарын 26-ны өдөр зарласан. Тэгвэл өнөөдөр 10:00 цаг хүртэл оролцох саналыг хүлээн авч, шалгаруулалтад дотоод, гадаадын 8 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ албан ёсоор илэрхийлснээс дараах 4 оролцогч саналаа ирүүлсэн байна.

  1. “Пан-Чайна Констракшн групп” ХК
  2. “Шунхлай Холдинг” ХХК
  3. “Митайм Интернэшнл” ХХК
  4. “Чайна Уэстэрн Повер Индастриал” ХХК

Цаашид шаардлага хангасан оролцогчдын үнэлгээний ажиллагааг сонгон шалгаруулалтын ажлын хэсэг хууль, журмын дагуу үргэлжлүүлэн зохион байгуулах бөгөөд шалгарсан оролцогчдыг дараагийн шатны уралдаант шалгаруулалтад урих юм. Төслийн үйл явц, шалгаруулалтын үр дүнг олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02