Dark Light
Нийгэм | 2025-07-02

ОЙН ТҮЙМЭР 77.1 ХУВИАР ӨСЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2025 оны долдугаар сарын 2-ны 11:00 цагийн байдлаар улсын хэмжээнд Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хоёр, Баянгол, Алтанбулаг суманд гарсан нийт дөрвөн түймрийг цурамд оруулаад байна. Харин Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр суманд гарсан дөрвөн түймрийг унтраахаар Онцгой байдлын алба хаагчид газар дээр нь ажиллаж байна.

Түймрийн голомтод ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын 372 алба хаагч, 31 автомашин, 1 нисдэг тэрэг, орон нутгийн мэргэжлийн ангийн 73 хүн, 10 автомашин буюу нийт 445 хүн, 41 автомашинтайгаар ажиллаж байна.

Улсын хэмжээнд он гарсаар 12 аймгийн 65 сум, нийслэлийн 3 дүүрэгт 149 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдээд байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ойн түймэр 77.1 хувиар, хээрийн түймэр 16.9 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Урьдчилсан байдлаар дээрх түймрийн улмаас нийтдээ 663,317 га талбай, 5 байшин, 49 гэр, 5 автомашин, 7 мотоцикл, 125 малын хашаа, 5937 бог мал, 470 бод мал, 7980 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, ойролцоогоор 6 тэрбум төгрөгийн хохирол учраад байна.

Онцгой байдлын байгууллагаас түймрийн голомтод ажиллаж буй алба хаагчдын тоо, нөөцийг нэмэгдүүлэн, нөхцөл байдлыг тогтворжуулах чиглэлд ажил үргэлжилж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14