УИХ-ын гишүүд, иргэдийн төлөөлөл оролцсон хэлэлцүүлгээр Монголбанкны гаргасан шинэ журам тэтгэврийн зээлийг орлогын 50%-иар хязгаарласан зохицуулалт нь олон ахмад настанд хүндрэл учруулж байгааг онцлов.
Монголбанкны тайлбар:
-Зээлийн дараах үлдэгдэл нь амьжиргааны доод түвшинг хангах ёстой
-Ахмадууд орлогынхоо 50%-иас илүүг зээлд зарцуулахгүй байх зохицуулалт нь бага тэтгэвэртэй иргэдэд илүү боломж олгоно гэж үзжээ
Бодит байдал дээр:
-Ахмадууд тэтгэврийнхээ 84%-ийг зээлд өгч, амьдралд дөнгөж 16% үлддэг
-515 мянган тэтгэвэр авагчийн 281 мянга нь зээлтэй
-Тэдний 87% нь амьжиргааны түвшинг хангаж чадахгүй байна
Иргэд юу хэлэв?
-Зээл авахгүй бол эм, хоол, хэрэгцээний зардлаа даахгүй байна
-Банкнууд өмнөх зээлээ төлж байж, дахин зээл олгоно гэж шаардсаар
-Шударга хандлага л хэрэгтэй, халамж биш
-Зээлээ хүүхдийнхээ сургалтын төлбөр, амьдралд зарцуулдаг
УИХ-ын гишүүдийн байр суурь:
-Журам гэнэт хэрэгжиж, ахмадуудыг хий гэншүүллээ
-Ахмадуудыг ядууралд түлхэх шийдвэр гаргалаа
-Зээлийг 36 сар хүртэл сунгах, хүүг бууруулах, өмнөх зээлийг төлөх шаардлагыг цуцлах хэрэгтэй
-Иргэдийн оролцоогүйгээр шийдвэр гаргаж болохгүй
Яг одоо:
-Тэтгэврийн зээлийн асуудлыг дахин нягталж үзэх, Мөнгөний бодлогын хороог яаралтай хуралдуулах чиглэл Монголбанканд өгсөн байна.
Товчхондоо Ахмадуудын амьдрал “бодлогын алдаанд” дарлуулж байна. Тэдэнд туслах бус, тулах хэрэгтэй байна.
Б.АМАРТҮВШИН








Нийгэм






