Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ) нь Монгол улсын хэмжээнд ДОХ-ын халдвар болон Гепатитын вирусийн илрүүлэг, оношилгоо, баталгаажуулах шинжилгээ хийдэг лавлагаа төвийн үүргийг гүйцэтгэдэг.
ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны хамт олон Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль(АШУҮИС)-ийн мэргэжилтнүүдтэй хамтран ДОХ ба Гепатитын В вирусийн бүрэн геномын дараалал(NGS) тогтоох, вирусийн генотип хувилбар, мутаци өөрчлөлтийг тодорхойлох, эмийн тэсвэржилтийг илрүүлэх, эмчилгээний хяналт хийх боломжтой NGS технологийг шинээр туршиж амжилттай нэвтрүүллээ.
Өмнө нь мөн ковидын вирусийн бүрэн геномын дараалал(NGS) тогтоох, вирусийн генотип хувилбар тодорхойлох технологийг нэвтрүүлэн нутагшуулан ажиллаж байгаа юм.
АДМИН








Нийгэм






