Хүчтэй салхины улмаас Сүхбаатарын талбайд зассан тайз нурж, ойролцоо явсан иргэдийн дээрээс унажээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Өнөөдөр 18:40 цагийн орчимд Сүхбаатарын талбай дээр Төмөр асар нурж 2 том хүн 1 хүүхэд гэмтсэн гэх мэдээлэл бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллагаас бүрэлдэхүүн гарч, хэргийн газар ажиллаж байна. Бэртсэн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж ГССҮТ-д хүргэсэн" гэв.
Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс уг асуудлаар тодруулахад "Талбай дээрх тайзыг буулгах шийдвэр гарч, буулгалтын ажлыг эхлүүлж байх үед хүчтэй салхи дэгдэж тайз нурсан. Холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж, бэртсэн хүмүүсийг ГГСҮТ-д үзүүлж байна" гэлээ.