АНУ-д болсон Countre strike-2 (CS2) энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “BLAST.tv Austin Major 2025”-д Монголын The MongolZ баг Ази тивээс анх удаа дэд аварга болсон амжилтыг үзүүлж, И спортын түүхэнд Монголчуудын нэрийг тодоор бичсэн. Тус багийн тамирчидтай УИХ-ын гишүүн П.Сайнзориг уулзаж, санал бодлыг нь сонслоо.
И спортын тамирчин залуусын хувьд Татварын бодлогоор дэмжиж өгөхийг И спортын холбоогоо төлөөлөн илэрхийллээ. Өнөөдөр хэрэгжиж байгаа хуульд ААН-ийн орлогын албан татвараас нийгмийн хариуцлагын хүрээнд спортын төрлүүдэд дэмжлэг үзүүлэх боломж байдаг. Гэвч И спортын төрлийг хуульд тусгаагүй юм байна. Тиймээс хууль санаачлагчийн хувьд энэ асуудлыг судалж, хуульчилж өгөхийг хүслээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн хувьд тамирчдын тавьж буй асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд хэрхэн зохицуулах боломжтой талаар судалж, үр дүн гаргахын төлөө ажиллана гэдгээ илэрхийллээ.