Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадамд зодголох бөхчүүдийн бүртгэл долоодугаар сарын 7-ны өдөр эхэлнэ. Бүртгэл гурван өдөр үргэлжлэх бөгөөд нийтдээ 512 бөх зодголох юм.
Бөхчүүд бүртгүүлэхээр ирэхдээ цолны үнэмлэх, цээж зурагтай очих юм байна.